МАН дотор Шинэчлэлийн салхийг сэвэлзүүлж, улмаар МАН-ыг зөвхөн намын дарга удирдлагын үгийг ягштал баримталдаг байдалд шүүмжлэлттэй хандаж, цаашлаад МАН дотор бодит ардчилалыг бий болгоход тодохой хувь нэмэр оруулж ирсэн МАН-ынг Шинэчлэлийн хорооны Т.Аюурсайхан, Н.Удаанжаргал, Б.Ганхуяг, Т.Сайнжаргал нарын залуучуудыг МАН төдийгүй олон нийт таньдаг болсон.
Тэд өнгөрсөн 10 сард улс орны нийгэм эдийн засгийн бодлогыг алдаатай удирдан явуулсан Н.Алтанхуягийн тэргүүлдэг Шинэчлэлийн засгийн газрыг огцоруулах асуудыг хөндөн тавьж, “Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөн болон бусад төрийн байгууллагуудтай нэгдэн 23 хоног гудамжинд улс төрийн тэмцэл суулт зарлдан, олон нийтийн санал асуулга явуулж, улмаар МАН-аас УИХ-д сонгогдсон 26 гишүүд болон АН-ын нэр бүхий гишүүдийн дэмжлэгийг авч Шинэчлэлийн Засгийн газрыг огцоруулсан. Үүний дараа юу болсныг уншигчид та бүхэн сайн мэдэж байгаа.
Өнөөдөр МАН-ын шинэчлэлийн хорооны Удирдах зөвлөлийн хурал болж, тус хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хашиж байсан Н.Удаанжаргал өөрийнхөө хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ.