Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж ард түмнээс дайх үг

70500_136862Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:  “Азийн улс орнуудад ард иргэд нь эх орон нь эдийн засгийн хүнд хэцүү үед эх оронч хөдөлгөөн өрнүүлж, хувь хүмүүс өөрсдийн алт мөнгөн үнэт эдлэлээ хуримтлуулах, хандивлах хөдөлгөөн өрнүүлж байсныг бид олонтоо харж сонсож байсан. Манай ард түмэн ч дайн тулаантай хүнд хэцүү он жилүүдэд сэтгэлийн дуудлагаараа ийм хөдөлгөөн өрнүүлж байсан гэгээн түүх ч бидэнд бий” хэмээн УИХ-ын чуулганы индэр дээрээс ард түмэндээ хандан хэлсэн.

Тэрээр энэ үгээрээ  улс орон дампуурлын ирмэг дээр хүрэхдээ тулвал Монголын ард түмэн  Солонгос улс мэтийн зарим улс орны  ард түмэн шиг улс орныхоо эдийн засгийг аврахын тулд ард түмэн нь  өөрсдийн гар дээрх  ээмэг бөгж, үнэт зүйлсээ бариад ирнэ гэж төсөөлсөн бололтой юм.  Уг нь бид ингэж чадах ард түмэн мөн үү гэвэл мөнөөсөө мөн. Гэхдээ үүнд учир байна. Үнэхээр улс орон дампуурч, эдийн засаг сүйрэхдээ тулвал ард нийтээрээ хөдлөхийг үгүйсгэхгүй ч юуны өмнө төрийн албаар дамжуулж баяжсан эрхэмүүдээс хөрөнгийг татан төвлөрүүлэх замаар  энэ ажил эхлэх учиртай. Ингэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг та өөрийн найз ЗГХЭГ-ын дарга, Хятадын Монгол хэмээн улс орноо “алдаршуулан дуудуулсан” С.Баярцогт мэт хүмүүсийн  офшор дансыг эх орондоо  буцаан  авч ирэхээс энэ үйл хэргээ эхлүүлэх нь зүйтэй болов уу?527-1366092691middle

Дараа нь  эх орныхоо баялагийг луйвардах замаар хөрөнгөжсөн хүмүүсийг илчлэн тэдний хөрөнгийг  төр засаг өөртөө авах ёстой. Ингэж гэмээ нь ард түмэн таньд итгэж юу байгаагаа улс орны төлөө өргөж болох юм.

Дашрамд таньд л гэж хов хүргэхэд захын хүнээс энэ тухай сэтгэгдлийг нь сонсоход:  “төрд гарсан луйварчдын идэх хоолыг ард түмэн ээмэг бөгжөө тайлж өгөн бэлтгэнэ гэж юу байдаг юм” гэсэн байдлаар  хандаж байна билээ. Тиймээс та эхлээд дээрх  асуудлыг цэгцлэн, шударга ёсны гэрэл гэгээг нийгэмд тусгах ёстой болов уу? Үүний дараа л та дээр хэлсэн үгнийхээ биелэлийн талаарх төсөөлж болох юм. Эс бөгөөс  ард түмэн  төрд итгэж ээмэг бөгж, үнэт эдлэлээ  аван  улс орныхоо сайн сайхны төлөө гээд  бариад очно гэдэгт та найдахгүй байж болно, хөгжлийн өөр гарц арга  замыг хайсан нь илүү  дээр дээ.

Ц.Мөнх

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …