Төрийн шагналын “үнэгүйдэл”

shagnal_400_121230Социалист нийгмээс улбаатай  ч өнөөг хүртэл “амь бөхтэй” нийгэмд оршсоор ирсэн, олон нийт хүлээн зөвшөөрсөн уламжлалт гэмээр зүйл бол Төрийн шагнал, одон тэмдэг юм. Монгол хүн хийж  бүтээснээ төр засгаараа үнэлүүлэн төрийн шагнал хүртлээ гэж итгэж, ийм шагналд бахархал хүндэтгэлтэй хандаж ирсэн түүхтэй.

Харамсалтай нь хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч төрийн одон медалиар олон арва хүмүүсийг хавтгайруулан шагнасан нь “бай”-гаа оносонгүйгэрэ үл барим олон нийтийн дургүйцлийг төрүүллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Монгол улсын гавьяат цолтон 52 хүнээр нэг өдөр нэмэгдсэн бол 140 гаруй хүнийг Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Энэ бүхний дараа хүмүүсийн дунд “Алтан гадас одонг төр засаг 10.0 сая төгрөөг зарж хямралаас гарах аргаа хайж байгаа гэнэ билээ” гэсэн хов яриа гарахад хүрсэн байна. Ингэж төрийн одонг хавтгайруулан олгох нь өдийг хүртэл нийгэмд харьцангуй хүлээн зөвшөөрөгдөж ирсэн Төрийн одон тэмдэгийн нэр хүндийг “навс” унагаад зогсохгүй, эрх мэдэл, мөнгө, албан тушаалтай хэн хүн төрийн шагнал хүртэж болдог  мэт жишгийг нийгэмд тогтоосон гэдгээ Ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та анзаарсан болов уу.

Эсвэл улс орны эдийн засгийн байдал хямралтай энэ цаг үед нийгмийн нэгээхэн хэсэг хүмүүсийг ч болов сэтгэлийг баярлуулья гэж Ерөнхийлөгч та бодсон юм болов уу.

Магадгүй төрийн гавьяа шагналыг үнэ цэнэтэй “байхад” нь хүртсэн хүмүүс өдгөө түүнийгээ төрд “буцаан” өгөхөд гайхах зүйлгүй боллоо. 30-50 жил тодорхой нэг салбарт ажиллаж, хүмүүсийн сайн сайхны төлөө  хөдөлмөрлөж, зүтгэж ирсэн хүмүүс Ерөнхийлөгч таны саяхан хавтгайруулан олгосон энэ шагналыг хүртэх байх хэмээн нууцхан горьдож байхад та тэдний хажууд төрд 5 жил ч ажилаагүй, “нусан жур”-уудад Алтан гадас тэргүүтэй төрийн одонг олгодог нь юуны учир вэ?

Алдар гавьяатнуудын шагналыг төр өөрөө ийнхүү  үнэгүйдүүллээ. Одоо Нарантуул захаас Гавьяатын тэмдэг болон Алтан гадас одонг худалдаж аваад зүүчихэж болохоор боллоо доо.

Ц.Мөнх

Ugluu-logo

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …