БНСУ-ын Ерөнхийлөгч ПАК ЖӨНХЫЙ: “Хойч үе маань одоогийн бидний үеийнхнээс улс үндэстнийхээ төлөө юу хийв ээ гэж асуух юм бол, Эх орноо орчин үеийн улс болгохоор эцэж цуцахаа мэдэхгүй хөдөлмөрлөсөн гэж бахархал дүүрэн хэлье” Солонгос улсын түүхэнд мөнхрөн үлдсэн байдаг юм билээ.
1961 онд түүнийг цэргийн эргэлтээр засгийн газрын эрх мэдлийг гартаа авахад БНСУ, АНУ-ын цэргийн ангийг байршуулсаны төлбөр болох 300 сая доллараар амьдардаг улс байсан бол гэдэг.
Төрийн эргэлтийн хийж гарсаны дараа Солонгос улсад Америкууд хөрөнгө мөнгө оруулахаа больсон. Пак Жөнхый нь хуучнаар зүүн Германаас өөрийн биеэр очиж өвдөг сөгдөн байж мөнгө гуйж байсан гэж ард түмэн нь дурсан ярилцдаг. Тэгээд мөнгө авахаар болоод хамгийн түрүүнд зам харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй гээд хурдны зам тавьж эхлэсэн дараа нь1968 онд Поханы / POSCO / гангийн үйлдвэрийг япончуудтай хамтарч барьж чадсан байна. Тухайн үед энэ улс гангийн үйлдвэр барих нь битгий хэл шавар тагзнаасаа салаагүй байсан Солонгосчууд улс орноороо хатуу зорилго тавин ажиллаж 1971 онд эхний зуухыг ашиглалтанд өгч гангийн хайлш гаргаж авсан нь ард түмэнд маш их сэтгэл санааны урам өгсөн. 1978-79 онд 4 дэх зуухыг ашиглалтанд оруулжээ. Одоо энэ улс дэлхийд гангийн зах зээлд эхний 5-д ордог.БНСУ-нь коксжих нүүрс төмөрийн хүдэр юу ч байхгүй зөвхөн гаднаас аваад гадагшаа зардаг аж.
1979 онд Пак Жөнхый Ерөнхийлөгч бусдын гарт алагдах үед БНСУ-ыг жилдэээ 14.7 тэрбум ам.долларын экспорт хийдэг хүчирхэг улс болгосон байжээ.
БНСУ-түүнийг нас эцэслэсний дараа түүний хөрөнгийг шалгахад өөртөө хураасан нэг ч хөрөнгө мөнгө байгаагүйг мэдсэн ард түмэн нь хайрлан хүндэтгэсэн гэдэг. Тэрээр эх орныхоо төлөө өөрийн болоод эхнэрийнхээ халуун амийг алдсан байдаг.