Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэхээр хөөрсөн “AirAsia” компанийн онгоц агаарын хөдөлгөөний хяналтын албаныхантай холбоо тасарчээ. Тодруулбал “Онгоц орон нутгийн цагаар өнөө өглөө 05:35 минутанд хөөрснийхөө дараа 07:24 цагт холбоо тасарсан хэмээн “AirAsia” компани Твиттерт жиргэжээ. Airbus A320-200” онгоцонд нийт 162 хүн сууж явсан бөгөөд нислэгийн багийн долоон гишүүн, 138 хүн, 16 хүүхэд, нэг нярай зорчиж яваа хэмээн албаныхан мэдээлжээ.
Индонезийн Тээврийн яамны төлөөлөгч Хади Мустофагийн мэдээлснээр QZ 8501 нислэгийн дугаартай онгоц хамгийн сүүлд Жакартагийн агаарын хөдөлгөөн удирдах цамхагтай 06:17 цагт холбоо тогтоосон юм байна. Мөн онгоц холбоо тасрахаас өмнөхөн хэвийн бус чиглэлд нисэж байсан гэж Тээврийн яамны төлөөлөгч мэдэгджээ.

Б.Сансартуяа
Эх сурвалж: Olloo.mn