М.Наранбаатар УИХ-ын даргын залруулгыг МҮОНТ-ээр гаргасангүй

Z  VS NӨнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн УИХ-ын  чуулганы хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн  телевизийн зөвлөлд нэр дэвшигчдийг батлахаар  хэлэлцэх үеэр УИХ-ын даргын  тэдэнд хандаж: “ та бүхэн хүндхэн газар очиж байна,  тэнд 100 хүний хийдэг ажлыг 700 хүн хийдэг, архидалт замаа алдсан, ядаж хулгайн кино гаргахаа болих хэрэгтэй” гэж хэлсэн нь  Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид   ажилтнуудыг бухимдуулж, улмаар УИХ-ын дарга З.Энхболдыг уучлалт  өөрсдөөсөө уучлалт хүсэхийг шаардсан.  Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгнийхээ тухайд залруулга гаргаж уучлалт хүссэн. Гэхдээ тэрээр  чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ:  “тэнд  ажиллаж байгаа хүмүүсийг биш, архидалт аймшигтай байгааг  Б.Наранбаатар тэргүүтэй тойрон хүрээлэгчдэд хамаатуулж хэлсэн. Асуудлыг буруу ойлгосон бол уран бүтээлчдээс уучлалт гуйж байна. Би хэлсэн үгнийхээ төлөө МҮОНТ-ийн удирдлага болон тойрон хүрээлэгчдээс уучлалт гуйхгүй ээ” гэсэн нь  тус телевизийнхний уур бухимдлыг намжааж чадсангүй. Тиймээс УИХ-ын дарга болон УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг МҮОНТ-ээр гаргахыг хориглосон сурагтай.

Гэхдээ Монголын ард түмний хөрөнгөөр  буюу төсвөөс цалинждаг энэ телевизийн хувьд УИХ-ын даргын болон УИХ-ын үйл ажиллагааг олон нийтэд хүргэхгүй байх эрх зүйн болон ёс зүйн ямар ч эрх байхгүй. Учир нь  МҮОНТ нь М.Наранбаатар гэдэг хүний хувийн  телевиз биш, тэд сар бүр төсвөөс болон айл өрх бүрээс 1100 төгрөгийн хураамж авдаг. Асуудал ийм дээрээ тулах юм бол тус телевизийн захирал М.Наранбаатарыг чөлөөлөх шаардлагатай байна гэж  УИХ-ын гишүүдийн зүгээс  МҮОНТ-ийн Олон нийтийн зөвлөлд шаардлага хүргүүлэхээр болжээ. Түүнчлэн   МҮОНТ-ийн  уран бүтээлчид   М.Наранбаатар даргынхаа үг, үйлдлийг дагаж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байгааг анхаарууштай.  Товчхондоо  МҮОНТ-ын захирал М.Наранбаатарт УИХ-ын даргын болон УИХ-ын үйл ажиллагааг эфирт гаргахгүйгээр хаах эрх  үгүй юм.

Бид энд зөрчилдөгч хоёр талын аль нэгийг дэмжиж, нөгөөг нь буруутгах гэсэнгүй. Гэхдээ МҮОНТ   ард түмнээс санхүүжиж, тэдэнд мэдээлэл хүргэх үүрэгтэй  атлаа ард түмнээс сонгогдсон УИХ-ын   үйл ажиллагааг олон нийтэд хүргэх үүргээ  маргаан, зөрчлийн улмаас  биелүүлэхгүй гэж ярих ёсгүй гэдгийг л онцлон хүргэхийг зорьсон болно.

Ц.Мөнх

Ugluu-logo

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …