Хурал уу, хуйвалдаан уу…

mnbМ.Наранбаатарын өргөдлийг  авч хэлэлцсэн  МҮОНРТ -ийн ҮЗ-ийн хурлын бичлэг олон нийтэд хүрсэн нь  М.Наранбаатарыг буруутгаж байсан хүмүүсийн санал бодлыг эргүүлэхэд хүрлээ.  Учир нь энэ  хуралд М.Наранбаатарын хийсэн тайлбар  үнэн бол асуудал “нэлээд дээрээс хаясан чулуу”-тай холбоотой бололтой. Үүнийг нотлох мэт  МҮОНРТ -ийн ҮЗ-ийн хурал нь  ямарч зохион байгуулалттай, зөвхөн М.Наранбаатарын өргөдлийг хүлээн авч, түүнийг ажлаас нь чөлөөлөх асуудлыг  гол зорилгоо болгосон гэж харагдахаар болжээ.

Сонирхолтой нь УИХ-ын  дарга З.Энхболдын МҮОНРТ-ийн ҮЗ-д  хандан хэлсэнчлэн   МҮОНРТ-ийн  ҮЗ-ийн ажлыг сайжруулах үүрэг  бүхий   ҮЗ-ийн гишүүд дотор   телевизийн салбарыг мэддэг хүмүүс гэхээсээ илүүтэй АН-ын “арын албанд” хүчин зүтгэж байсан Д.Сосорбарам, Б.Цэнддоо, Батж.Батбаяр нарын “сонин” хүмүүс  байх шиг. Үнэндээ тэднийг хараад МҮОНРТ-ийн үйл ажиллагааг сайжруулж чадах у у гэсэн бодол  өөрийн эрхгүй төрснийг нуух юун.

МҮОНРТ -ийн ҮЗ-ийн хурлын үйл ажиллагааг хараад тэдний өмнөөс “нүүр улайлаа”. Хуулиа уншаагүй, мэдэхгүй, дүрэм дэгээ ойлгоогүй, “бантагнасан”   ҮЗ-ийн гишүүдийг хараад тэд хурлаа хийж чадахгүй байж, салбараа хөгжүүлж амжих уу гэж хэлмээр санагдлаа. Багаахан шиг  дээд  сургуулийн оюутны зөвлөлийн хурал тэдний энэ хурлаас арай л илүү зохион байгуулалттай, дэг журамтай болж чадна гэдгийг энд хэлэх нь зүйтэй байх.

Ямартай ч МҮОНРТ -ийн ҮЗ-ийн хурал болж тэдэнд асуудал үүсгээд байсан МҮОНРТ -ийн  захирал М.Наранбаатарыг ажлаас нь чөлөөлөх өргөдлийг өөрөөр нь бичүүлж,  түүнийг нь хэлэлцснээр өндөрлөв бололтой

mnb1 mnb2

Энд  дарж хурлын бичлэг үзнэ үү

 

Ц.Мөнх

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …