Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2014 оны эхний арваннэгэн сарын байдлаар 8.2 их наяд төгрөг хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 их наяд буюу 26.7 хувиар нэмэгджээ. Уул уурхайн салбарын үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 их наяд төгрөг буюу 27 хувиар нэмэгдсэн нь энэхүү өсөлтөд голлох нөлөөг үзүүлсэн байна.
Уул уурхайн салбарын ААН-үүд өнгөрсөн онд 636, 4 мянган тонн зэсийн баяжмал, 3785 тонн молибдений баяжмал, 10 576.8 кг алт, 333.2 мянган тонн хайлуур жоншны баяжмал, 7.4 сая тонн төмрийн хүдэр, 84.9 мянган тонн цайрын баяжмал олборложээ.
Экспортын хувьд, оны эхний арвннэгэн сарын байдлаар 16.9 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 5.5 сая тонн төмрийн хүдэр, 6.3 сая баррель газрын тос, 93.3 мянган тонн цайрын хүдэр, 8400 кг алт экспортолжээ.
Түлхүүр үгуул уурхай
Санал болгох мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …