1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн ардчилсан үзэл бодболтой явсан залуучууд өнөөдөр засгийнэрхэнд гарч, улс орноо удирдаж байна. Гэвч тэр үйл явдлаас хойш 25 жил өнгөрсөн байхад тэдгээр залуус анхлан ярьж хэлж байсан зүйлийнхээ төлөө юу хийв. Хамтдаа бяцхан фото харьцуулалтыг харцгаая
1990 онд
Хүнд сурталын аппратын устгая..,
Ашигт малтмал байгаль ээж маань устаж байна..,
Залуу үеийг бүү басамжил..,
Улс төрчидөд хуулиас дээгүүр эрх мэдэлтэй байх ёсгүй..,
Хяналттай ардчилалыг хэрэгжүүлцгээе..,
Хуулиа дээдлэе..
Шударга байцгаая..,
Байгалын ашигт малтмал ард түмний өмч..,
Хүний эрхийг дээд зэргээр эрхэмлэе..,
Тусгай хангамж эдлэхээ зогсоое … гэж ардчилсан үзэлтэй залуус уриалж байв.
2014 онд
Хүнд сурталыг үйлдвэрлэгчид тэд өөрсдөө болж
Ашигт малтмал байгаль ээжийг тэд өөрсдөө устгаж
Монголын залуу үеийг тэд өөрсдөө басамжилж
Хуулиас дээгүүр хүмүүс тэд болж
Хяналтгүй анархижсан ардчилалыг өөрсдөө бий болгож
Хуулийг зөрчихийг өөрсдөө үлгэрлэдэг болж
Шударга бишээ үйлдлээрээ тэд харуулж
Байгалыг баялагыг тэд өөрсдөө өмчилж
Хүний амь үнэ цэнэ үгүй болсныг Монголын улс төр дэх ардчилагчид өөрсдөө үлгэрлэв…
1990-иэд онд “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” хэмээн тухайн үеийн улс төрийн товчооны гишүүдийг шүүмжилж байсан залуус өнөөдөр өөрсдөө албан тушаалтай болчихоод ард түмэнтэйгээ хоёр хуруугаа гозойлгож мэндлэж байна. Албан тушаалын буянаар тэдний амьдрал нь хангалуун байгаа бололтой…
Ардчилагчдын “үнэн төрх” фото зурагт ингэж л харагдаж байна. Эрхэм уншигч та өөрөө болгоон дүгнэн буй за.
Ц.Мөнх