Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хэрэг эрхлэх газрын даргаар нь ажиллаж байсан Ч.Сайханбилэг даргынхаа суудалд суумагц зангаа хувиргажээ. Шийдлийн Засгийн газрын тэргүүн болсон тэрбээр намын даргын суудлаасаа гадна Ерөнхий сайдын сэнтийгээс буусан Н.Алтанхуягийг нэг нүдээрээ ч харахаа больсон байна. Нэгэнт МАХН-ын дарга Н.Энхбаяртай сүжирч, хоёр намыг 10 жилийн туршид хамтран ажиллаж хүзүү, сэрээрээ холбогдох гэрээнд Н.Алтанхуягийг гарын үсэг зурсанаас хойш тус намын гишүүд түүнийг үзэн ядах болсон билээ.
Харин Шийдлийн Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгт шийдэх асуудал олон байхад экс дарга Н.Алтанхуяг нь ажлыг нь хийлгэлгүй байнга гар утсаараа залгаж байгаа ч төрийн хамгаалалтад орсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд Н.Алтанхуягийн дуудлагыг ажлаа авсан цагаасаа хойш авахгүй байгаа аж.
Саарал ордонд хэсүүчилж буй энэхүү яриа үнэн бол Ч.Сайханбилэг сайд өөрийнхөө толгойгоор бүх асуудлыг шийдэж, хэн нэгэн огцорсон даргаас санал зөвлөгөө авч, хор найруулгад нь автахгүй байхыг хүсэж байгаа бололтой.
Эх сурвалж www.wikimon.mn