Эдийн засаг, байнгын хорооны дарга Ж.Батсуурь яамдын үйл ажиллагаатай танилцав

DSC_0119Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь өнөөдөр /2015.01.06/ тус байнгын хороонд харьяалагдах салбаруудын яамдын үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр үдээс өмнө Барилга хот байгуулалтын яам болон Зам тээврийн яамны үйл ажиллагаатай танилцаад, дараа нь Уул уурхайн яамны удирдлагуудтай уулзаж, салбарын ажил байдалтай танилцлаа.

Энэ үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид салбарынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцуулахдаа тус яам Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа гэв. Мөн “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эрдэс баялаг, газрын тосны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр хүчин чармайлт тавьж ажиллаж ирсэн. Үүний үр дүнд салбарын эрх зүйн орчин ойлгомжтой, тогтвортой, олон улсад өрсөлдөхүйц болсон гэж дүгнэж байна. Цаашид тэдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байгаа” гэв. Түүнчлэн тус яамнаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлын бэлтгэл хангагдаад байгаа, уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлуудыг эрчимжүүлэх, зарим ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого баримтлан ажиллаж байгаагаа Эдийн засгийн байнгын хорооны даргад танилцуулсан юм.

Still0106_00009Уул уурхайн яамны удирдлагууд тус салбарынхны анхаарлыг татаж буй хэд хэдэн эрх зүйн баримт бичгийг Улсын Их Хуралд өргөн барьсан байгаа. Улс орны эдийн засгийн байдалд чухал нөлөө үзүүлэхүйц тэдгээр баримт бичиг, хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэх тал дээр Эдийн засгийн байнгын хорооноос анхаарал хандуулна хэмээн найдаж байгаагаа хэллээ.

Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд Уул уурхайн яамнаас хэрэгжүүлж буй нэр бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийн төсвийг танасан. Улсын Их Хурал 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр дээрх төсөл, хөтөлбөрүүдийг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлэх тал дээр Эдийн засгийн байнгын хороо анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …