Дундговийн залуус гар бөмбөгийн аваргаа шалгаруулна

8dcfb31de48163424606eb0647bebdcd“Спирт үү, спорт уу” аяны хүрээнд залуус нэгдэж спортын олон төрөлт тэмцээн уралдаан зохион байгуулж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх  олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, идэвхтэй оролцож байгаа. Энэ том давалгааг эхлүүлж, залуусыг эерэг зүйлд уриалах ажлыг Монголын Залуучуудын Холбоо эхлүүлсэн билээ. Өнөөдөр МЗХ-ны бүхий л салбар холбоо, хороод, зөвлөл, клубт 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн залуус хүсэл сонирхлоороо нэгдэж тэмцээн уралдаан зохион байгуулж, идэвхитэй  оролцсоор байна. Энэ удаад Дундговь аймгийн Залуучуудын Холбоо нь “Спортлог залуус” уриан дор залуучуудынхаа аварга шалгаруулах гар бөмбөгийн нээлттэй тэмцээнийг 2015 оны 01 сарын 10-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Уг тэмцээн нь залуучуудынхаа  чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, залуучуудыг зөв нөхөрлөх, хамтран ажиллахыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой  бөгөөд Дундговь аймгийн харьяат 18-45 насны залуучууд оролцох боломжтой  аж. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй 2 төрлөөр зохион байгуулагдах  ба баг тус бүр 8 хүний бүрэлдэхүүнтэй, 18-45 насны залуус  ижил  хувцсаар жигдэрсэн байх гэх мэтчилэн шаардлагыг хангасан байх ёстой хэмээн зохион байгуулагчид нь мэдээллээ. Мөн эрэгтэй,  эмэгтэй багийн  төрөлд  шилдэг довтлогч, шилдэг холбогч, шилдэг тэгш тоглогчийг  тус тус  шалгаруулж  урамшуулах гэнэ. Залуусынхаа эрүүл мэнд  болоод чөлөөт  цагаа  зөв  боловсон өнгөрүүлж  өөрийгөө  хөгжүүлэхэд зохих хувь нэмрээ  оруулж  буй  уг  тэмцээнийг  Дундговь аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар дэмжиж  хамтран ажиллаж байгаа юм  байна.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …