3.0 голч онооноос дээш үнэлгээтэй оюутнуудад үндэсний тэтгэлэг олгох саналаа МОХ Ерөнхий сайдад хүргүүллээ

15010802Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгодог. Энэ зардалд улсын төсөвт жилд 100 гаруй тэрбум төгрөг тусгагддаг байна.

Монголын оюутны холбоо оюутан суралцагчдынхаа санал санаачилга болон өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан “Уриалга” гаргаснаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзахдаа танилцууллаа.

Уриалгад:

1.    Магистр болон докторын шатлалын сургалтанд суралцаж буй суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгож байгааг зогсоох.

2.    Сурлагын голчийг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмыг өөрчлөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад тэтгэлэг олгох.

3.    Сургалтын байгууллагын чанарын түвшинг харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах.

4.    Голч үнэлгээнээс гадна тухайн оюутны амьжиргааны түвшин, гэр бүлийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, орон нутагт суралцагчид, нийгмийн идэвх буюу олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан тэтгэлэг олгох журамд өөрчлөлт оруулах гэжээ.

Үндэсний болон урамшууллын тэтгэлгээс хэмнэсэн мөнгөний тодорхой хувийг оюутан суралцагчдад чиглэсэн бүтээн байгуулалт, оюутны номын сан, дотуур байр барих, дэлхийн тэргүүлэх чиглэлийн сургуулиудаас эрдэмтэн багш нарыг урьж ажиллуулахад зарцуулах саналыг Монголын Оюутны холбооны удирдлагууд Ерөнхий сайдтай уулзахдаа хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Screen Shot 2015-01-08 at 15_17_34

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …