Данашир хатан нь Дархан тайш , Үйл Таслах Яамны хамаарсан түшмэл, Тайпан ван Янтөмөрийн охин бөгөөд Төвлөн засах Яамны зүүн этгээдийн чинсан Тэнгэсийн төрсөн дүү байжээ. Тэрвээр баяд аймгийн хүн юм. Данашир 1333 оны 6 сард Тогоонтөмөрийг хаан болоход түүнтэй хуримлаж , их хатнаар өргөмжлөгдсөн билээ. Данашир хатан Юань улсын төрийн хамгийн эрх мэдэл бүхий сайдын ганц охин байсан тул эрх дураараа, омгорхог дээрэнгүй , хүнтэй үл тоомсорлох байдлаар харицдаг байв. Тогоонтөмөр хаан Ки Ван Чжи гэдэг Солонгос бүсгүйг ихэд даалж байсанд Данашир дургуйцэж , Ки Ван Чжиг саваадаж , занчиж зовоодог байв. Тогоонтөмөр Ки Ван Чжид их хайртай , Данаширтай зөвхөн улс төрийн учир шалтганы улмаас суусан учир Ки Ван Чжиг өмөөрч , их хатантай байнга маргадаг байлаа.
1335 онд Тогоонтөмөр хаан 15 настай байхдаа чинсан Алагтөмөрийн ятгалгаар төрийн бүх эрхийг Төвлөн Засах Яамны баруун этгээдийн чинсан Баянд шилжүүлжээ. Баян ийнхүү төрийн хамгийн эрх тэдэлтэй хүн болсонд нөлөө бүхий язгууртан Тэнгэс ихэд дургуйцэж дүү Дарь , Дархай нартай хувилдаж , нийслэлийн захирагчийн яамны цэргүүдийг дагуулан Баянг баривчилж , Тогоонтөмөрийг сууринаас нь буулгахаар хуйвалдаан хийж байтал түшмэл Цэцэг үүнийг санамсаргүй олж мэдээд Баянд хэлчихжээ.Баян түүнийг Тогоонтөмөр хаанд айлтгахад хаан ихэд хилэгнэж уг бослогыг дарахыг Баянд даалгажээ. Баян яаравчлан хөдөлж их цэрэг дагуулан Тэнгэс , Дарь нарыг гэнэдүүлэн баривчлаж бослогод оролцогсдыг бүгдийг цээрлүүлжээ . Босологод оролцогчлыг баривчлах үеэр Дархай хишигтэн цэргээс зугтааж дүү Данашир хатаны өргөөнд санд мэнд орж ирэн , амь аврахыг гуйтал Данашир хатан ахаа дээлнийхээ хормойгоор хучиж нуужээ . Хишгтэн цэргүүд хатны өргөөнд орж ирэн Дархайг чирч гаргаад цавчин алахад хатаны дээл дээр цус үсэрсэн гэдэг . Баян чинсаан Тогоонтөмөр хаанд айлтгаж Тэнгэсийн ах дүү нар нэгдээд смуун үүсгэснийг хатан басхүү зөвшөөрсөн байна гээд Данашир хатныг баривчлахыг гуйжээ . Хаан бослогын хүчээс айхдаа 16 хан настай балчир хатанаа баривчлахыг зөвшөөрсөн байна . Баян чинсан Данашир хатныг баривчлаж шоронд хориход хатан Тогоонтөмөр хааныг дуудуулж уулзаад Хаан намайг тавииииихыг гуйя гэхэд хаан хэлсэн нь Чиний ах дүү самуун үүсгэжэхүй би чамайг яахан сулламуй гээд Данашир хатныг ордоноос хөөж Хэ Пин хэмээх газар цөллөгт явуулжээ . Удалгуй Баян чинсаан хөлсний алуурчин илгээж цөллөгт байгаа Данашир хатныг алсан юм. Өсвөр насны хүүхдээрээ шархуу Данашир хатан ийнхүү улс төрийн золиос болсон нь харамсалтай.
Эх сурвалж : МОНГОЛ ИХ ЮАНЬ УЛСЫН ТҮҮХ номоос…