Би єнєєдєр чамайг ямар ихээр дурсана вэ? Чиний нvд, харц, царай тєрх чинь тодоос тод орж ирэх тусам миний нулимс тєдий чинээгээр ундрах юм. Сэтгэл зvрхийг минь уралж саралсан он жилvvд тэртээд одсон хэдий ч би єнєєдєр чамайг ороолж зугтаасан бодлоосоо эрэн байж санах чинь юуны учир юм бол. Гуниглахын жаргал гэж байдаг гэж vv.
Аав ээжийнхээ єврєєс гараагvй шахам, алиахан багадаа, хоёр салаа гэзэгтэй, хорь хvрээгvй насандаа би чамтай анх учирчээ. Хайр гэдгийг ямар мэддэг байсан биш дээ. Хайр гэдэг бол тэрийг, энийг хэлнэ гэж ном зохиолд гардаг ч, хайр гэж чамайг л хэлнэ гэж би дотроо боддог байж билээ. Тиймээ! хайрыг би чамаар л тєсєєлдєг байсан.
Эр хvний тухай эгч нарын єдий тєдий тодорхойлолт байвч би эр хvнийг чамаар л дvрсэлдэгсэн. Хайр сэтгэл гээч нь хажууд удахаараа тэгж их єнгє зvсээ хувиргадаг гэдгийг тэрхэн vед би яахан мэдэх билээ.
Он цаг улирч, охин нас минь ичих, эмзэглэхийн зэрэгцээ нулимс дуслуулан бас ч гэж нууцхан баяр дагуулсаар тэртээ ард хоцорчээ.
Ургаж гvйцээгvй хєх, нарны туяанд гэрэлтэм нимгэн хувцастай
Урагдаж шархлаагvй сэтгэлдээ хайрын дуу аялаастай
Урд шєнийн шvvдэр євсний толгойд бєнжигнєєстэй
Урьхан салхины аясаар урсгал vс минь задраастай
Учирсан хайрын сэвшээнд сэтгэл задгай, энгэр задгай
Уудамхан талд хєл нvцгэн гvйсэн охин нас минь тэнд vлдсэн.
Чиний vгэнд итгэсэндээ би бусдыг сонсоогvй. Чамайг би ганцхан хэмээн санаж єєр бусдыг хараагvй. Дэндvv их хайрласандаа, дэлхийг хvртэл чамаас бага хэмээн тєсєєлєхдєє би сохорсон. Хайранд сохорсон хvн ухаардаггvй юм билээ.
Намайг хамгийн ихээр хайрлаж суугаа ээжийгээ хvртэл гомдоосон. Тэднийгээ би даанч нэг сонсдоггvйсэн. Сэтгэл зvрхний минь эзэн чи л байсан хэрэг. Тэгэхэд ухаарсан бол би алдаагаа засахгvй юмаа гэхэд єєрийгєє улам бvр талхилуулж, урт удаан хугацааг алдахгvй байсан байх. Гэхдээ ойлгох цаг минь тэр vед болоогvй байсан юм байлгvй дээ.
Хайр гэдэг тийм уйваагvй, хаврын зэврvvн салхинд гэрийн яндан ёнгинох мэт хєндий хоосон. Хайртай гэдэг vг харанхуй хонгилийн тэртээ vзvvрт vvсэх хєлийн чимээ мэт хvйтэн гэдгийг би мэдээгvй. Сvvлд мэдэрч эхэлсэн хэрнээ єєрийнхєє доторхи хайртай харьцуулж, сэтгэлдээ илэрч эхэлсэн тэр мэдрэмжиндээ итгэхийг хvсээгvйсэн. Анх би цамцны чинь захан дээрхи уруулын будагны єнгє нь минийхээс єєрийг мэдсээр байж юунаас ч юм чамайг хамгаалж, “Миний будаг болчихож би угаачихъя” гээд эргэхдээ хананд єлгєєтэй толинд туссан чиний царайг єдий болтол мартддаггvй. Миний тэнэгийг гайхсан тэр харцыг мартах ч vгvй байх. Тэр л миний анхны мэдрэмж байсан. Тэрнээс хойш тийм будагтай тамхины иш, аяга, халбага манай гэрийн хаа нэгтэйгээс олдох тусам гол харлана. Гэсэн ч би тийм тэнэгтээ тэрvv эсвэл миний хайр тийм бєх байсан уу би олон жилийг єнгєрєєсєндєє. Санаа зовдгоороо ээж минь л тvvнийг гадарлаж надад хэлэх. Чаддагаараа би ээжрvvгээ л орилж, цамнаж хэн нэгнийг магадгvй тvvнийг ємєєрєн хэрэлдэнэ. Бодвол би ээжтэйгээ биш єєрєє єєртэйгєє л тэмцэлдэн байсан нь тэр байх. Одоо ээж минь баяртай байдаг юм. Хvн хань ижил, vр хvvхэдтэй болж ээжийгээ баярлуулдаг байхад би хvнээс салж ээжийгээ баярлуулсандаа.
Чамтай амьдарсан арван жилийн хэдийг нь би уйлж єнгєрєєсєн юм бvv мэд. Уруулын будагтай цамцыг чинь угааж суухдаа би нулимстай байсан. Уусан архины чинь шилийг тушааж, шарыг чинь тайлахдаа би нулимстай байсан. Унтах нойрондоо єєр хvний нэрийг дуудаж, могой шиг хvйтэн гараараа хєхийг минь тэмтэрч явахад чинь нулимстай байсан. Аягатай хоолоо идэх гэж амаа олохгvй согтууд чинь халбагадаж єгєхдєє би нулимстай байсан. Амруу нь халуун хоол аятайхан хийсэнгvй гэж алгадуулахдаа ч нулимстай байсан. Єглєє босоод эцэс тєгсгєлгvй уучлалтаа гуйж, амлалтаа амалж, амнаас минь vг гаргалгvй дарж, vйлт ажлаа хийж дуусахыг чинь хvлээхдээ ч би нулимстай байсан. Би яагаад тэгж их тэвчиж байснаа одоо хэр нь ойлгоддоггvй. Бусад бvсгvйчvvл шиг би хардаж сэрдэж, хашгичиж гуугачсан эхнэр байгаагvй. Хашгирах нь битгий хэл хамгийн сvvлд явахдаа ч хаалгаа савж гараагvй.
Гаднаас орж ирээд би, миний орон дээр галзуу юм шиг тачьядан орлилдох та хоёрын дууг сонсоод гацаж орхисноо санадаг. Би тэр хvртэл єєрийгєє буруутгаж, чамд итгэсээр явсан. Тэгээд чичирч салгансан гараараа “Би явъя даа” гэж биччихээд хаалгаа зєєлєн хаагаад гарахдаа харин би уйлаагvй ээ. Хар эрээн амьдралтай он жилvvдийн хаалгыг хааж чадсандаа би баяртай байдаг юм. Гэрээсээ гараад шат уруудан явахдаа “Халуун саванд нь цайгий нь хийсэнгvй дээ. Хєрчихвий дээ” гэсэн хамгийн эцсийн хачин тэнэг бодлоо би одоо ч гайхдаг.
Бурхан тэнгэр зохицуулсан юм болов уу даа бидэнд хvvхэд заяагаагvй. Тэр нь ч болсон юм. Тэгээгvй бол бас л нэг зовлонт амьтан нэгээр нэмэгдэх байсан биз.
Уусан архи чинь чамаас хальж, уруулын будаг цамцнаас чинь хэтэрсэн тэр нэг орой хvзvvн дээрх цус шvvртлээ шимvvлсэн шархыг чинь хараад, чамайг яаж ч хайрлаад энэ минийх гэж «худлаа тэнэгтэж» чадаагvй. Тvvнийхээ хариуд сувай хуурайгаараа дуудуулж, тvvнийг харсны тєлєє єрєєсєн нvд минь юм харж чадахгvй болтлоо таглуулсандаа. Унтсаны чинь дараа хvvхэд гаргаагvй заяандаа гомдож єєрийгєє баахан зvхэж, vстэй толгойгоо зулгааж билээ. Єглєє нь босоод олны ємнє гардгийг чинь бодож єнєєх улааных нь єнгийг бvдгэрvvлэх гэж пvvдрээсээ тvрхэж єгєхєд чи хорссон янзтай татагнаж байсансан. Нэг нvд маань таг, нєгєєх нь дvvрэн нулимстай болохоор сайн харалгvй хєндчихсєн юм л даа. Єрєєсєн нvд уйлдгийг тэгэхэд би мэдсэн.
Чамаас салаад арван сар болж байна. Єнєєдрийг хvртэл уйлсангvй. Эмэгтэй хvн гэдэг сонин ааштай байх юм. Арван жил уйлсан тэр зуршлаасаа болдог уу эсвэл миний муугийнх уу. Єнєєдєр гэнэт уйлмаар санагдаад. Тэгээд л чамайг бодсон хэрэг. Тvvнээс биш би чамайг ахин хайрлах гэж, эсвэл аль хэдийн унтарч бєхсєн гал голомтоо бадраах гэж би чамайг бодоогvй. Зvгээр л асгартал уйлж, дотроон цэлмээх гэж, ахиж чамайг хэзээ ч хайрлахгvй гэдгээ мэдрэх гэж чамайг бодож байна даа.
Чамайг хайр дурлал гээчийн эзэн, эр хvний дээд гэж боддог байсан учраас єєр бусдыг би боддоггvй байсан. Харин одоо бол єєрєє. Алтан нар хэнийг ч ялгалгvй тусдагийн адил амьдрал, хайр дурлал хэнийг ч ялгалгvй ирдэг гэдэгт би итгэсээр байгаа. Гагцхvv харин зєв сонгох л хэрэгтэй. Одоо би хорин найман настай яадгаа алдтал хєгширчихєєгvй байна. Бvх эрчvvлийг чамаар тєсєєлєн бодож чадахгvй нь. Би хэзээ нэгэн цагт хvсэл мєрєєдлийн хайртайгаа учирах л болно. Магадгvй тэр маань миний гандаж гундсан хайрын цэцэгсийг ахиж цэцэглvvлэхээр хаа нэгтэй намайг хайсаар яваа. Хvvхэд шуугиж, инээд ундарсан тэр сайхан гэр бvлээ бий болгохын тулд тэрэнд минь ихийн их тэвчээр хэрэгтэй болох байх даа. Харин чамайг бол мартмаар байсан ч би хэзээ ч мартахгvй. Уйлж сэтгэлээ онгойлгож, урсах нулимс хичнээн гашуун байдгийгсанаж байхын тулд би чамайг дурсаж байх болно. Яг л гэрт орохдоо гутлынхаа улыг арчдаг шалавчны алчуур шиг.
Чи миний гэрэлт амьдралд хvрэхийн тулд авирсан гаслант шатны хамгийн сvvлчийн гишгvvр байх болноо…