Оросын хямд нүүрс Тавантолгойн үр ашгийг бууруулж болзошгүй

33“Citigroup”-ын шинжээчдийн үзэж буйгаар рублийн ханш болон газрын тосны үнийн уналтаас үүдэн Оросын нүүрс экспортлогчид Австрали, Хойд Америкийн ижил түүхий эд нийлүүлэгчдээс нэг тонн бүтээгдэхүүнээ даруй 20 ам.доллараар хямд нийлүүлэх боломжтой болжээ. Шинжээчдийн тооцоолсноор хойд хөршийн хямд нүүрс нэн ялангуяа Ази, Номхон далайн бүс нутагт хямд үнээрээ Австрали, Хойд Америк, Өмнөд Африк төдийгүй манай Тавантолгойн нүүрсийг ч шахаж эхэлж байгаа тухай “ТАСС” агентлаг мэдээлж байна.

Эрчим хүчний төдийгүй коксжих нүүрсний хувьд ч энэ бүс нутгийн зах зээл дээр Орос тэргүүлэх байр суурьтай болох төлөвтэй. Тавантолгойгоос дутахгүй чанартай коксжих нүүрсний экспортоор хойд хөршид “Мечел” компани тэргүүлдэг бөгөөд олборлосон бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг гадаадад нийлүүлдэг бол эрчим хүчний нүүрсний экспортоор “СУЭК”, “СДС Уголь”, “Кузбассразрезуголь” компаниуд тэргүүлдэг аж.

Б.БАРС /ЗУУНЫ МЭДЭЭ/

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …