Иргэний хөдөлгөөнүүд нэгдэн төрийн 3 өндөрлөгт шаардлага хүргүүлжээ

tur 3Өчигдөр Иргэний хөдөлгөөнүүдээс Засгийн газрыг огцрохыг, УИХ-ыг тарахыг шаардаж Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчид ийм шаардлага хүргүүлснийг та бүхэндээ бүрэн эхээр нь хүргэе

                                                                                  1edjholgtpnq032qr1br74adnc                                                                                          МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

                                                                                                       Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА

2015 оны 01 дүгээр сар 14                                                                                                                                                                                  Улаанбаатар хот

Шаардлага

            Улс орны амьдрал туйлдан доройтож, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа өнөөгийн ноцтой нөхцөл байдал улс орны дампуурлыг зарлахад тулсныг Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг нэгэнт зарлалаа.

            Тэгвэл энэ бүхний буруутан, 24 жилийн турш “буруу замаар будаа тээж”, одоо бүр өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгаа ч алдаа дутагдлаа эрүүл ухаанаар засаж залруулах чадваргүйгээ нэгэнт нотлон харуулж, гажуудал доройтлыг улам даамжруулахад чиглэсэн алхмуудыг хийсээр байгаа, хууль бус өнөөгийн УИХ, Засгийн газрыг Монголын олон нийт улам бүр зэвүүцэн эсэргүүцэх боллоо.

Гэхдээ энэ нь зөвхөн ард иргэд зэвүүцэн эсэргүүцэх төдий хэрэг биш бөгөөд Ерөнхийлөгч та 2015 оны 01 дүгээр сарын 09-нд УИХ-ын чуулганы танхимд Ялангуяа улс орны хувь заяанд нөлөөлөхүйц шийдвэр гаргах эрхтэй, хариуцлага үүрсэн, үүрэг хүлээсэн хүмүүс ийм буруу хандлагад, явцгүй ёс зүйд донтож, автаж болохгүй. Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж болохгүй. Надаас холуур юм гэж хойш суух эрх бидэнд байхгүй. Учир нь ийм байдлаас Монгол улс хохирдог юм. Тэр хохирлын төлбөрийг Монгол хүн бүр төлдөг юм.”… Бидэнд хариуцлага дутсанаас ийм байгаа юм. Улс нийгэм өөрчлөгдөж байна, өөрчилж байна гэж хорин хэдэн жил Та бид “хонины найр” шиг явлаа. Хариуцлага, ёс зүйг хаялаа. Бүр үүндээ дасал боллоо.Одоо зогсоё.” гэж хэлсэнчилэн Монгол Улсын Төрийн тэргүүнийхээ үүргийг биелүүлж  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн  12 дугаар зүйлийн 11-д заасан “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ.” гэж, мөн 12-ын 15-д заасан “Улсын Их Хурлаас тодорхойлсон Монгол Улсын дотоод, гадаад бодлогод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан болон үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байгаа, түүнчлэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Ерөнхийлөгчийн зарлигийг Засгийн газар хэрэгжүүлээгүй нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд саад болсон гэж үзвэл Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулна” гэсэн заалтуудын дагуу дараахи үндэслэлүүдээр ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ, УИХ-ЫГ ТАРААХ  саналыг УИХ-д оруулахыг ШААРДАЖ байна.

  1. Ерөхнийлөгч та хэлсэн үгэндээ дүгнэн тодосгож мэдэгдсэнчлэн Өр чинь таазаа цоолчихлоо. …. Өнгөрөгч 2 жил гаруйн хугацаанд Монгол Улсыг 8-н их наяд гаруй төгрөгийн хохиролд унагалаа. Дэндүү их хохирол шүү!

Харин энэ дампуурал ард түмнээс болоогүй гэдгийг, малчид мал сүргийнхээ тоог анх удаа хоёр нугалж өсгөлөө. Тариаланчид, ногоочид маань бахдам сайхан амжилт гаргалаа. Сүүлийн 17 жилд байгаагүй арвин ургац хурааж авлаа. Манай улсын  худалдааны тэнцэл эерэг гарлаа гэж Ерөнхийлөгч таны хэлсэн үг ч батлаж байгаа.

Гэтэл асар их өр зээл авч, Монгол Улсын түүхэнд байгаагүй их мөнгийг төсвийн болон төсвийн бусаар захиран зарцуулсан хэр нь улс орон, ард иргэдээ улам их үгүйрүүлэн доройтуулсан өмнөх Засгийн газрын үргүй шамшигдуулсан, хааш нь зувчуулсан нь үл мэдэгдэх их хөрөнгийг буцаан олж авах, улсыг хохиролгүй болгон төлүүлэх, хариуцлага тооцохын оронд харин ч гэмт хэргийнх нь ул мөрийг арилган бүрхэгдүүлэх, хариуцлагаас чөлөөлөх, тэр их хөрөнгийг шамшигдуулсны ял шийтгэлийг Монголын ард түмэнд үүрүүлэн, ядарсан иргэдийнхээ халааснаас сүүлчийн зоосыг нь ч шавхан цөлмөхөөр “Эхийн одонгийн”, “Хүүхдийн”, “Оюутны”, “Жирэмсэн эмэгтэйн” гэх мэтээр төрөөс зайлшгүй тэтгэх ёстой мөнгө, амь зогоох бүхнийг нь танаж хасаж байгаа нь цагаандаа гарсан дээрмийн ажиллагаа мөн.

  1. Ард иргэд улам их ядуурч Олон хүн өнөөдөр балга тос, атга гурил, хэрчим мах, тал талх, ширхэг эмний төлөө өдөр шөнө, ажил амралтаа ялгахгүй зүтгэж байна.

Гэвч эрх баригчид энэ бүхнийг үл тоомсорлов. Алдаагаа засахыг бодсонгүй.

           Монгол Улсын Ерөнхийлөгч таны удаа дараа дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төрд шилжих”, “Давхар дээлээ тайлах”, “Хариуцлага тооцдог байх”, “Цомхон бүтэцтэй байх” санал санаачлагуудыг, түүнийг хэрэгжүүлэх зарлиг шийдвэрүүдийг, ажлын чиглэл зөвлөмжүүдийг үл хэрэгсэж нөгөө л хуйвалдаан тохиролцоогоор “бялуу хуваах” зарчмаараа олон нийтэд нэр муутай, хууль биелүүлдэггүй, хулгайч, зугаа цэнгэл мөнгө бодсон салбараа мэдэхгүй, мэргэжлийн бус, ажлаа хийж чадахгүй байгаа этгээдүүдээр Засгийн газрыг бүрдүүлж, Ерөнхийлөгч таны хэлсэнчлэн “… албан тушаалын цоорхой хаана гарч байна, хаана мөнгө хувааж байна, тэнд л манай сонгогдсон хүмүүс тамираа барагдтал үзэлцэж байна. Өөрт нь албан тушаал өгсөнгүй, нам, бүлэг фракцад нь сайд ноогдсонгүй, бүр сүүлдээ дэд сайд, төрийн нарийн гэж хэрэлдээд бүхэл бүтэн Улсын Их Хурлын хуралдааныг хэдэн цаг, өдрөөр зогсоож байна. Гэтэл хариуцлагын ширээ өнчин, ардын зовлон хөсөр хаягдсан хэвээр л байна.

  1. Өрийн дарамтанд оруулан Монгол улсын тусгаар тогтнолыг үгүй хийж, оюуны ундаргыг нь таслан ширгээж, хогоор булж дарах гэж яарахдаа өрийн таазыг нэмэгдүүлэхийг улайран зүтгэж, хогон дээр хог нэмэн ард иргэдийн татварын мөнгөөр зориуд хогны уут үйлдвэрлэхэд хэдэн тэрбумыг зарцуулж, харин хогны уутанд зарцуулж байгаагаасаа ч бага мөнгө хэмнэхийн тулд ШУА, хүрээлэнгүүдийг үгүй хийх гэж байгааг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч чадахгүй.

Энэ бол Монгол Улсын ШУА-ийг хог болсон хогны уутнаас дорд үзэж, Монголын ард түмнийг дэндүү гутаан доромжилж байгаа үйлдэл юм.

            Ийм Засгийн газрыг, ийм УИХ-ыг цаашид байлгаад байж болно гэж үү?!

            Үнэхээр ч “хорин хэдэн жил “хонины найр” шиг явна” гэдэг дэндүү их хугацаа шүү!

Ерөнхийлөгч та хамгийн сайн мэдсээр байж “Ийм байдлыг харсан ч хараагүй юм шиг өөгшүүлж…” ирсэн. Тийм учраас Монголын ард түмэн өнөөдөр танд шаардах эрхтэй. Алийн болгон УИХ-ын индэр дээрээс яслийн хүүхдийг яриулж сургах гэж байгаа цэцэрлэгийн багш шиг “Чадах уу? Чадна гэж хэл дээ!” хэмээн тэдэнтэй маазарч, сүмийн номлогч шиг сургааль айлдсаар суух вэ! Ард түмний алтан цаг, боломж,-ийг ингэж алдагдуулах хэрэггүй ээ!

Одоо болно Ерөнхийлөгч өө! Монголд үгүйлэгдэж байгаа хариуцлага тооцох үг яриагаа үйл хэрэг болгон хэрэгжүүл!

Шаардлагын хариуг 02 дугаар сарын 01-ний дотор авах болно!

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН

  1. “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн,
  2. Монгол Монголдоо туслая ТББ,
  3. Хохирогчдын холбоо,
  4. Монголын Ажилчин сэхээтний холбоо ТББ,
  5. Шударга иргэдийн фронт,
  6. Хувиараа тээвэр эрхлэгчдийн “Их зам” холбоо,
  7. “Тусгаар Монголынхоо төлөө нэгдэгсэд” хөдөлгөөн,

202a78ee26800cb0original

                                                           МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ТАНАА

2015 оны 01 дүгээр сар 14                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Шаардлага

            Улс орны амьдрал, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа өнөөгийн ноцтой нөхцөл байдлын уг шалтгаан, буруутан нь болсон, 24 жилийн турш “буруу замаар будаа тээж”, одоо бүр улс орны дампуурлыг зарлахад тулсныг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгаа ч алдаа дутагдлаа эрүүл ухаанаар засаж залруулах чадваргүйгээ нэгэнт нотлон харуулж, гажуудал доройтлыг улам даамжруулахад чиглэсэн алхмуудыг хийсээр байгаа, хууль бус өнөөгийн УИХ, Засгийн газрыг Монголын олон нийт улам бүр зэвүүцэн эсэргүүцэх боллоо.

Иймд үүсэн бий болж байгаа аюултай байдал, уршигт үр дагавраас урьдчилан сэргийлж, улс орон ард түмнээ авран хамгаалахын тулд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг таны тэргүүлж буй Засгийн газрыг дараахи үндэслэлээр бүрэн бүрэлдэхүүнээрээ нэн даруй ОГЦРОХЫГ ШААРДАЖ байна. Үүнд:

  1. Ерөнхий сайд та Засгийн газраа бүрдүүлэхдээ “мэргэжлийн Засгийн газар байх”, “дан дээлтэй” байх гэх мэтээр нийгмийн зүгээс харж хүлээж байсан итгэл найдвар бүхнийг шүлстэйгээ хамт нулимж орхиод хуйвалдаан тохиролцоогоор нөгөө л “бялуу хуваах” зарчмаараа олон нийтэд нэр муутай, хууль биелүүлдэггүй, хулгайч, зугаа цэнгэл мөнгө бодсон, салбараа мэдэхгүй, мэргэжлийн бус, ажлаа хийж чадахгүй байгаа этгээдүүдийг шилж сонгосон нь бие даан сонголтоо хийх чадваргүйгээ харуулж, Улс үндэстний эрх ашгийн төлөө биш, хувийнхаа ашиг сонирхлын төлөө ажиллах, харийн луйварчдын эрх ашигт үйлчлэх бүрэлдэхүүнийг бий болголоо.
  2. Ерөнхий сайд таны болон УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч нарын улс орны эдийн засгийн талаар хэлж байгаа үг, хийж байгаа дүгнэлт өөр өөр байгаа нь Улс орны нөхцөл байдлыг үнэн зөвөөр үнэлж дүгнэж чадахгүй байгааг харуулж байна. Энэ нь хийхээр төлөвлөж, хэрэгжүүлж эхлэж байгаа үйл ажиллагаанаас нь ч тодорхой харагдаж эхлэлээ. Нөгөө хэрэгжүүлэхээр амласан мөрийн хөтөлбөр ч бүр бараа сураггүй боллоо.
  3. Тухайн салбарынхаа хувьд мэргэшсэн албан хаагчид ажиллах ёстой төрийн захиргааны байгууллагын бүрэлдэхүүний орон тоог мод тайрахтай адил жигдхэн 15 хувь цомхотгохоор шийдвэрлэсэн атал ямар ч хариуцлага хүлээдэггүй, ажил хийдэггүй, “наймааны”, “бэлгийн”, “өр төлөөсний хариу” гэгддэг албан тушаалууд болох дэд сайд, зөвлөх гэх мэт ажлын байруудыг хамгаалан авч үлдэж байгаа нь үнэн хэрэгтээ Засгийн газар ямар бүтэцтэй байх, өмнөх Засгийн газарт аль ажил үүрэг, албан тушаал, ажлын байр давхардаж, илүүдэж, ямар ажил үүргийн орон тоо дутагдаж байсан талаар ямар ч ойлголт, судалгаа, ер нь цомхон чадварлаг бүтэц бүрэлдэхүүнтэй байх хүсэл сонирхол ч байхгүй байгааг харуулж байна. Харин ч цомхотгол нэрээр нөгөөх л намын харъяалал, танил талын бусаар ялгаварлан хоморголон халж, ах дүү амраг садангаараа ажлын байр албан тушаалыг дүүргэж, авлига, албан тушаалын гэмт хэргийн сүлжээгээ бүрдүүлдэг хорт уламжлал түрүүчээсээ гомдол дагуулж эхлэлээ.
  4. Асар их өр зээл авч, Монгол Улсын түүхэнд байгаагүй их мөнгийг төсвийн болон төсвийн бусаар захиран зарцуулсан хэр нь улс орон, ард иргэдээ улам их үгүйрүүлэн доройтуулсан өмнөх Засгийн газрын үргүй шамшигдуулсан, хааш нь зувчуулсан нь үл мэдэгдэх их хөрөнгийг буцаан олж авах, улсыг хохиролгүй болгон төлүүлэх, хариуцлага тооцохын оронд харин ч гэмт хэргийнх нь ул мөрийг арилган бүрхэгдүүлэх, хариуцлагаас чөлөөлөх, тэр их хөрөнгийг шамшигдуулсны ял шийтгэлийг Монголын ард түмэнд үүрүүлэн, ядарсан иргэдийнхээ халааснаас сүүлчийн зоосыг нь ч шавхан цөлмөхөөр “Эхийн одонгийн”, “Хүүхдийн”, “Оюутны”, “Жирэмсэн эмэгтэйн” гэх мэтээр төрөөс зайлшгүй тэтгэх ёстой мөнгө, амь зогоох бүхнийг нь танаж хасаж байгаа нь цагаандаа гарсан дээрмийн ажиллагаа мөн.
  5. Өрийн дарамтанд оруулан Монгол улсын тусгаар тогтнолыг үгүй хийж, оюуны ундаргыг нь таслан ширгээж, хогоор булж дарах гэж яарахдаа өрийн таазыг нэмэгдүүлэхийг улайран зүтгэж, хогон дээр хог нэмэн ард иргэдийн татварын мөнгөөр зориуд хогны уут үйлдвэрлэхэд хэдэн тэрбумыг зарцуулж, харин хогны уутанд зарцуулж байгаагаасаа ч бага мөнгө хэмнэхийн тулд ШУА-ийг үгүй хийх гэж байгааг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч чадахгүй.

Энэ бол Монгол Улсын ШУА-ийг хогноос дор үзэж, Монголын ард түмнийг дэндүү гутаан доромжилж байгаа үйлдэл юм.

Улс үндэстнийхээ эрх ашгаас урван тэрсэлсэн ийм увайгүй бодлого, үйл ажиллагаа явуулж байгаа, ямар ч чадваргүй, Үндсэн хуулийн бус Засгийн газрыг огцрохыг шаардах нь аль ч улс үндэстний ард түмний үндсэн эрх үүрэг нь бөгөөд Ерөнхий сайд та энэхүү шаардлагыг биелүүлэх нь Монгол улсыг өнөөгийн энэ үгүйрлийн байдалд хүргэсэн гэмт үйлдэлд гар бие оролцож ирсэн хүний хувьд Монголын ард түмнээс бага ч атугай уучлалт гуйсан хэрэг болох билээ.

Огцрох шийдвэрээ 02 дугаар сарын 01-ний дотор багтаан гаргахыг бид хүлээх болно.

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН:

  1. “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн,
  2. Монгол Монголдоо туслая ТББ,
  3. Хохирогчдын холбоо,
  4. Монголын Ажилчин сэхээтний холбоо ТББ,
  5. Шударга иргэдийн фронт,
  6. Хувиараа тээвэр эрхлэгчдийн “Их зам” холбоо,
  7. “Тусгаар Монголынхоо төлөө нэгдэгсэд” хөдөлгөөн

 

f5uoac2uorhss79vq6jcu36vj                                                    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ,   УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД ТАНАА

2015 оны 01 дүгээр сар 14                                                                                                                                                                             Улаанбаатар хот

Шаардлага

Улс орны амьдрал, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа өнөөгийн ноцтой нөхцөл байдлын уг шалтгаан, буруутан нь болсон, 24 жилийн турш “буруу замаар будаа тээж”, одоо бүр улс орны дампуурлыг зарлахад тулсныг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байгаа ч алдаа дутагдлаа эрүүл ухаанаар засаж залруулах чадваргүйгээ нэгэнт нотлон харуулж, гажуудал доройтлыг улам даамжруулахад чиглэсэн алхмуудыг хийсээр байгаа, хууль бус өнөөгийн УИХ, Засгийн газрыг Монголын олон нийт улам бүр зэвүүцэн эсэргүүцэх боллоо.

Иймд үүсэн бий болж байгаа аюултай байдал, уршигт үр дагавраас урьдчилан сэргийлж, юуны өмнө Төрийн тогтолцооны гажуудлыг засаж өөрчлөхийн тулд нийгмийн бодит асуудлыг шийдвэрлэх чадваргүй өнөөгийн УИХ-ыг дараахи үндэслэлээр нэн даруй ТАРАХЫГ ШААРДАЖ байна. Үүнд:

  1. Засгийн газрыг “мэргэжлийн байлгах”, “дан дээлтэй” байлгах гэх мэтээр өчнөөн ярьцгааж, нийгмийн зүгээс ч харж хүлээж байсан итгэл найдвар бүхнийг шүлстэйгээ хамт нулимж орхиод хуйвалдаан тохиролцоогоор нөгөө л “бялуу хуваах” зарчмаараа олон нийтэд нэр муутай, хууль биелүүлдэггүй, хулгайч, зугаа цэнгэл мөнгө бодсон, салбараа мэдэхгүй, мэргэжлийн бус, ажлаа хийж чадахгүй байгаа этгээдүүдээс бүрдсэн Засгийн газрыг баталсан нь Улс үндэстний эрх ашгийг үл ойшоож, цөөн бүлэг этгээдийн ашиг сонирхол хийгээд харийн луйварчдын гар хөл болсон урвагчид өнөөгийн УИХ-ын гол цөм болж байгааг нотлож байна.
  2. Ерөнхий сайдаар томилогдоод Ч.Сайханбилэгийн хэлсэн үгнээс Монгол улс дампуурлаа зарлахад тулсныг ард түмэн сонссон нь эмгэнэлтэй явдал бөгөөд Монгол Улсын түүхэнд байгаагүй их мөнгийг төсвийн болон төсвийн бусаар захиран зарцуулсан Н.Алтанхуягийн Засгийн газар улс орны эдийн засгийг бүрэн сүйрэлд хүргэх хүртэл нь дураараа туйлах боломжийг олгож, ард иргэд, ТББ-уудын удаа дараагийн шаардлага, тэмцлийг үл тоомсорлон хамгаалж байсан УИХ энэ хариуцлагыг хамт үүрэх учиртай.
  3. Асар их өр зээл авч хууль зөрчин өрийн хэмжээг тогтоосон хэмжээнээс хэтрүүлсэн Н.Алтанхуягийн Засгийн газрын үргүй шамшигдуулсан, хааш нь зувчуулсан нь үл мэдэгдэх их хөрөнгийг буцаан олж авах, улсыг хохиролгүй болгон төлүүлэх, хариуцлага тооцох, учруулсан хохирлынх нь уршиг, үр дагаврыг тогтоон үнэлж цэгнэн авч хэлэлцэхийн оронд харин ч гэмт хэргийнх нь ул мөрийг арилган бүрхэгдүүлэхийг санаархаж, чимээ шуугиан гаргалгүй дарагдуулж байгаа нь Монгол Улсын эсрэг өдүүлж буй ноцтой гэмт хэрэг мөн.
  4. Түүгээр ч зогсохгүй дараагийн Засгийн газрыг ч тэр л мөрөөр нь замнуулахаар үгсэн хуйвалдаж сөрөг хүчингүй болсон нь Засгийн газарт тавих хяналтаа УИХ улам бүр алдаж цаашид үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх чадамжгүй боллоо.
  5. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд урьд өдөр нь ярьснаа маргааш нь өөрчилж, дороо хий эргэх дугуй шиг ажиллаж ирсэн УИХ-ын гайгаар Монгол Улсад, Монголын нийт ард түмэнд хэрэгтэй дорвитой ганц ч хууль, хуулийн өөрчлөлт УИХ-аас гарч чадаагүй төдийгүй, хэн нэг луйварчин, хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхол “лоббий”-гоор орж ирсэн хууль нэртэй хулгайн шийдвэрийг гаргахад, эсвэл албан тушаалын томилгоо хийхэд л цуглаж, бусад үед ийш тийш дэмий тэнэж, зугаа цэнгэл хөөцөлдөөд алга болчихдог, хариуцлага хүлээдэггүй, ажлаа хийдэггүй, үнэн хэрэгтээ Төрийн гажуудлын хамгийн том “илүүдэл эрхтэн” болсон УИХ-ыг, асар их төсөв хөрөнгийг зүгээр идээд сууж байдаг 76 “хоолны сав”-ыг тэжээж суух нь Монгол Улсын төсөвт ихээхэн тээр дарамт, бас Улс орны цаашдын хөгжилд том бэрхшээл саад болж байна.

Иймд улс үндэстнийхээ эрх ашгаас урван тэрсэлсэн бодлого, үйл ажиллагаа бүхий, ямар ч чадваргүй, Үндсэн хууль зөрчин, ард иргэдийн сонголтыг луйвардаж хүчээр төрийн эрх мэдлийг булаан авсан, хууль бус УИХ-ыг тарахыг шаардах нь аль ч улс үндэстний ард түмний үндсэн эрх үүрэг нь бөгөөд УИХ-ын дарга та дээрх үндэслэлүүдийг УИХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн энэхүү шаардлагыг хэрэгжүүлэх нь Монголын ард түмэнд нийгэм, улс төрийн зөв тогтолцоогоо цаг алдахгүйгээр бүрдүүлэх боломжийг олгоход бага ч болов хүчин зүтгэл гаргасан хэрэг болох билээ.

02 дугаар сарын 01-ний дотор энэхүү шаардлагын хариуг албан бичгээр авах болно.

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН:

  1. “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн,
  2. Монгол Монголдоо туслая ТББ,
  3. Хохирогчдын холбоо,
  4. Монголын Ажилчин сэхээтний холбоо ТББ,
  5. Шударга иргэдийн фронт,
  6. Хувиараа тээвэр эрхлэгчдийн “Их зам” холбоо,
  7. “Тусгаар Монголынхоо төлөө нэгдэгсэд” хөдөлгөөн,

             

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …