Нийслэл хотод Улаанбаатар нэрээр овоглосон хоёр их сургууль үйл ажиллагаагаа явуулж байна

UBIs“Зуны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт /2013 оны 06-р сарын 19-ны №155/ “Хоёр сургуулийг нэгтгэсэн шийдвэр шаардлага хангаагүй” гэсэн гарчигтэй мэдээлэл тавигджээ. Харамсалтай нь энэ мэдээг бэлтгэсэн сэтгүүлч Улаанбаатар нэрээр овоглосон хоёр Их сургуулийг салгаж ойлгож чадаагүй бололтой юм билээ. Удахгүй ЭЕШ-ийн дүн гарч, ахлах ангийн сурагчид шалгалт өгсөн онооноосоо хамаарч Их дээд сургуульд элсэхээр бүртгүүлэх болно. Үүнтэй холбоотойгоор дээрх мэт андуурлууд олон гарч болзошгүй. Тиймээс бид эцэг эхчүүд, анхлан оюутан болох гэж байгаа хүүхдүүддээ зориулж адил нэртэй хоёр Их сургуулийн талаарх товч мэдээллийг хүргэж байна.

Монгол улсын нийслэл хотод “Улаанбаатар”-аар овоглосон хоёр сургууль байх.

Нэг нь http://www.ubstate-univ.mn цахим хаягтай, 1992 онд анх Шинжлэх ухааны академийн дэргэдэх Технологийн дээд сургууль нэртэйгээр төрийн өмч дээр суурилан байгуулагдаж, анхлан ахлах сургууль бүрийн шилдэг төгсөгчдөөс 40 сурагчийг сонгон авч оюутнаар элсүүлэн суралцуулж эхлэжээ. Тус сургууль байгуулагдаад 22 жил болж байгаа, 1995 оны 1 сарын 15-ны өдрийн 15 тоот тушаал, нийслэлийн засаг даргын захирамжаар Технологийн дээд сургуулийг Улаанбаатарын их сургууль болон өргөжүүлжээ. Захирлаар нь доктор, профессор С.Байгалсайхан ажилладаг, тус сургууль 2010 оны 1-р сард БСШУ-ны сайдын тушаалаар МУИС-ийн бүрэлдэхүүн сургууль болон өргөжсөн, өдгөө МУИС-ийн Улаанбаатар сургууль нэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа, хэл орон судлал, орчуулагч, түүх – нийгмийн ухаан, физик, хими, биологи, сэтгүүл зүй, математик- программ хангамж, технологич зэрэг 20 орчим чиглэлээр мэргэжил бэлтгэдэг Монголын шилдэг сургуулиудын нэг.

MUUB
Улаанбаатарын Их сургуулийн уриа: Эрхэм зорилгоороо үйл ажиллагааныхаа зорилгыг илэрхийлсэн юм билээ.

Нөгөө нь http://www.ulaanbaatar.edu.mn цахим хаягтай, 1993 оны анх Солонгос хэлний дамжаа нэртэйгээр 50 суралцагчтайгаар анх хичээллэж эхлэсэн, байгуулагдаад 21 жил болж байгаа, 1995 онд “Улаанбаатар коллеж” байгуулах зөвшөөрөлийг холбогдох газраас авснаар анх оюутан элсүүлж эхлэсэн, захирлаар нь БНСУ-ын иргэн Чой Ги Хо гэгч ажилладаг, Солонгос судлал, хэл судлал, эдийн засаг – бизнесийн удирдлага, гэр бүл судлал, компьютер- программ хангамж, хөдөө аж ахуй, сувилахуйн ухаан, эрх зүй зэрэг 20 гаруй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг, Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай сургууль.

SOUB

Улаанбаатар Их сургуулийн уриа:  “Итгэл-Найдвар-Хайр

Уншигч та анзаарсан бол Улаанбаатар, Улаанбаатарын гэсэн тодотголоор энэ хоёр нэр ялгарч байгаа юм. Өөрөөр хэлбэл,  –ЫН гэсэн хоёр үсгээр МУИС-ийн Улаанбаатар сургууль, Солонгосчуудын байгуулсан Улаанбаатар сургууль ялгагдана. Бас нэг том ялгаа бол Солонгосчуудын сургуулийнхаа уриаг “ИТГЭЛ-НАЙДВАР- ХАЙР” гэж томъёолсон юм билээ. Мэдлэг сурах оюутнуудад  ийм уриа ямар чухал аж. Голдуу Европийн протестант шашны сургалттай сургууль, сүмүүд л ийм уриаг дэвшүүлсэн байдаг. Мөн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа гадны 100 хувийн хөрөнгө оруулалттай энэ сургуулийг яагаад Монгол улсын нийслэл хотын нэрээр нэрлэсэн Их сургууль болгосон вэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.
Энэ талаарх мэдээллийг бид эргэн хүргэх болно.
А.Тамир

ugluu logo fongui

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …