“Өлсөх нь ходоод, гэдэс, тархи, нойр булчирхай, мөн цусанд тохиолдох олон ээдрээтэй харилцан ажиллагааны үр дүн юм”
Өлсөж байна уу? Та хооллох хэрэгтэй. Гэхдээ таныг бүр их өлсгөдөг хоол байдгийг мэдэх хэрэгтэй.
Цагаан талх
Цагаан гурилаар талх барих нь ислэгийг багасгаж цусан дах сахрын хэмжээг нэмэгдүүлдэг гэнэ. Саяханы 9 мянган хүнийн дунд явуулсан судалгаагаар их иддэг хүмүүс өдөрт 2 удаа цагаан талх иддэг байсан байна. Мөн харьцангуй бага иддэг хүмүүстэй харьцуулахад таргалалт 40 хувь өндөр байжээ.
Давстай зууш
Давстай чипс идэж дуусмагц ямар нэг чихэр идмээр санагдахад учир бас байна. Давстай зуушнууд багахан хэмжээний чихэртэй нийлж хурдан шингэдэг гэнэ. Тиймээс давстай зүйл их идвэл тархи чинь чихэрлэг зүйлийг хүссээр байх болно.
Түргэн хоолнууд
Түргэн хоолны их орц өлссөн үед гайхалтай санагддаг л биз дээ. Гэхдээ түргэн хоол нь гэдсэнд хоолны дуршил хянах, өөх задлах чадварыг алдагдуулдаг гэнэ.
Архи
Архи хүний идэхийг бага хэмжээнд зохицуулдаг гэнэ. Өөрөөр таныг маш өлсгөлөн болгодог шалтгаан нь гликоген гэх бодисыг устгадагт оршино.
Пицца
Пицца чинь ямар хэмжээтэй байгаагаас үл хамааран та ганцхан зүсэм пицца иддэггүй. Ханасан тос, боловсруулсан бяслаг, цагаан гурил тархиндах өлсөлтийг захирч чадахгүй болгодог байна. Хэрвээ гэртээ пицца хийж байгаа бол мах ногоо ихтэй бяслаг бага хийвэл илүү өлсгөхгүй.
Мөн будаанд ороосон сүши, хүүхдийн сериал адил нөлөөтэй байдаг гэнэ.