Хүн төрөлхтөний тайлагдашгүй нууцуудын тоог нэгээр нэмж, шинжлэх ухааныг сөхрүүлсэн Буриадын Итгэлт хамба хорвоогоос хальсан атлаа амьд сэрүүн хүний шинж чанарыг агуулж байгаа бие цогцос өдийг хүртэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа. Итгэлт хамбын биологийн нас 160 бол Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 200 гаруй жилийн настай занданшуулсан шарил олдлоо.
Шарилыг Шvvхийн шинжилгээний vндэсний хvрээлэнд өчигдөр Цагдаагийн Ерөнхий газраас хvлээлгэн өгч, хамгаалалтад авчээ. Гэхдээ бvртгэлд Сонгинохайрхан дvvргээс хэмээсэн байгаа ч зарим эх сурвалж Баянзvрх дvvргийн нутаг дэвсгэрээс ширэнд боодолтойгоор олдсон хэмээж байгаа юм. Хvлээлгэн өгөх vед бурханч лам Г.Пvрэвбат болон улстөрийн хvрээнийхэн очиж сонирхжээ.
Анхны дvгнэлтээр энэхvv шарилыг 200 гаруй жилийн настай хэмээн тайлбарлаж байгаа аж.
Хамгийн хачирхалтай нь энэхүү занданшуулсан шарилыг “Гэсэр Богдын шарил” хэмээн таамаглаж буй бөгөөд хилээр гаргах гэж байгаад баригдсан талаар албаны эх сурвалж хэллээ. Энэхүү хэрэгт “нөлөө бүхий томчууд” оролцсон бөгөөд уг шарилыг нуун дарагдуулж хилээр гаргах гэж байгаад ийн ил болсон талаар мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллагаас уг хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа бөгөөд одоогоор зураг хөргийг нийтэд ил болгохгүй нууцалж буй аж. Цахим орчинд энэхүү занданшуулсан муми-г Ховд аймгаас зарах гэж авч ирсэн гэсэн мэдээлэл ч байна.
Дашрамд дурдахад Занданшуулсан шарил буюу муми гэдэг нь зориудаар болон тохиолдлоор агааргүй, маш бага чийгтэй орчинд зарим тохиолдолд эрс хүйтэн орчинд химийн бодисын нөлөөгөөр арьс болон мах нь хадгалагдсан үхдэл буюу цогцос юм.
Алдарт Итгэлт хамба 1852 онд төрөөд 1927 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэдэг. Өөрийнх нь гэрээс ёсоор таалал төгссөнөөс хойш 75 жилийн дараа намайг гаргаарай хэмээн шавь нартаа захиж үлдээсэн байдаг.
2002 онд шавь нар нь гаргахад үнэхээр дэлхий нийтийг гайхашруулсан үзэгдэл болсон. Нас бараад 75 жил болсон ч түүний бие муудаагvй, үс хумс, арьс нь яг амьд хүнийх шиг, шүд нь маш сайн байжээ. Гарын үе мөч, хуруунууд нь нугаларна, бас бие нь 36 хэмийн дулаан. Түүний биеэс дулаан ялгардаг учраас өвөл шилэн хоргонд хийхэд цантдаг гэнэ.
Энэ удаа Монголоос олдсон занданшуулсан шарил ч мөн алдартай, эрдэм мэдлэг төгс гэгээрсэн лам хуврагынх байж болзошгүй юм. Энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.
Г.Эрдэм