Лалын хэт даврагсдын ISIS бүлэглэлийнхэн Японы сурвалжлагчийн толгойг авчээ

japanese-hostage-kenji-gotoИрак, Сири дэхь лалын хэт даврагчдийн ISIS бүлэглэлийнхэн  Японы сэтгүүлч  Кенжи Гото толгойг авч байгаа бичлэгийг Япон улс ихээр буруушаасан байна.
Ойрхи дорнодын цагаар Бямбад лалын дайчид энэ видеог тавьснаар түүний амийг аврах хэлэлцээр дуусч харин өөр нэг олзны хүн болох Иорданы нисэгчийн амь насанд санаа зовох шалтгаан болоод байна.
Энэ ёс суртахуунгүй, үгээр хэлэхийн аргагүй алан хядах үйлдлийнх нь төлөө миний эгдүүцэл төрч байна гэж ерөнхий сайд Шинзо Абе онцгой хуралдааны үеэр хэлжээ.
Засгийн газар түүнийг суллуулахын тулд бүхнийг хийж байсан ба бид гүнээ харамсаж байна.
“Японы засгийн газарт өгөх мэдэгдэл” гэсэн видео бичлэг дээр Британи аяллагатай бусад бичлэг дээр толгой авч байсан алан хядагч ахин оролцжээ.
Гото шар хувцастай өвдөглөж суусан байсан бөгөөд нэг ч үг хэлээгүй байна.
“Абэ” гэж алан хядагч Японы ерөнхий сайдыг нэрээр дуудаад “Лалын улсын эсрэг ялашгүй дайнд оролцох болсон чиний ухваргүй үйлдлээс болоод энэ хутга зөвхөн Кенжиг төдийгүй энэ танай япончуудыг хаа олдсон газар нь хөнөөх болно. Японы хар дарсан зүүдийг эхлүүлцгээе гэжээ”.
Гото нь өнгөрсөн 10 сард лалын улсад олзлогдсон Юкаваг суллуулах гэж очоод олзлогдсон юм. Юкаваг бас өмнө нь цаазаар авсан боловч видеоны үнэн эхийг тогтоож дуусаагүй байна. Японы засгийн газар иракийн овгийн толгойлогчдоор дамжуулан шууд бусаар суллуулахыг оролдож байсан юм.
Барьцаан дахь хүмүүсийн драма өнгөрсөн долоо хоногт Япон улс 72 цагийн дотор Гото ба Юкаваг аврахын тулд 200 сая доллар төлхийг шаардсанаар эхэлжээ.
Гэвч удалгүй Иорданд 60 гаруй хүн алснийхаа төлөө дүүжлэх ял авсан Ал-Кайдагын алан хядагч Сажида Ал-Ришавигаар солих санал тавьсан юм.

Эх сурвалж:

http://news.yahoo.com/japan-says-efforts-free-islamic-state-hostage-deadlocked-075801477.html

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …