Монголын кино урлагт “Богино хэмжээ”-ний бүтээлээрээ үзэгчдэд танил болж, өөрийн байр суурийг эзэлсэн кино найруулагч Б.Чингүүнийг кино сонирхогчид андахгүй сайн танина. Тэрбээр “Танхай тээгч” Монголын уран сайхны киног бүтээж үзэгчдийн хүртээл болгосон билээ. Дараагийн бүтээлдээ аль хэдийнээ ханцуй шамлан орсон тухайгаа дуулгасан “Auro” фильм “Учрал” уран сайхны киноныхоо зураг авалтыг хийж байгаа гэнэ.
Уг киноны гол дүрүүдэд жүжигчин Б.Алдар, Б.Мишээл, О.Дөлгөөн, Батушка буюу Т.Баттулга нар тоглохоор сонгогдсон юм. Харин зургийн даргаар Н.Отгонтогос ажиллах бол кино зохиолыг Б.Чингүүн найруулагч өөрөө бичиж, найруулж байгаа бүтээлийн зураг авалт хараахан дуусах болоогүй байгаа аж. Гол дүрийн жүжигчид “Учрал” -аар амьсгалж, амьдарч хамтдаа цагийг өнгөрөөх болжээ. Жүжигчин О.Дөлгөөн дэлгэцийн бүтээлд хүч сорих болсон бөгөөд нэлээдгүй хэдэн кинонд тоглосон юм. Саяхан нээлтээ хийсэн “Хамтран амьдрагч” киног та бүхэн үзсэн биз ээ.
эх сурвалж: www.dorgio.mn