Өнөөдрийн зурхайн үр

honiАргын тоололын  6 сарын 22-ны  бямба гараг, билгийн тоололын зуны дунд шар морин сарын шинийн 14-ны санчир гараг, 3 хөх мэнгэтэй, огторгуй барилдлагатай шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5:03 цагт мандаж, 20:56 цагт жаргана.

Эл  өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Зуны туйл, халууны ес эхлэх улирал 13 цаг 52 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

ugluu-logo

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …