Наадмын шөлний хонь 120-230 мянган төгрөгийн үнэ ханштай байна

IMG_1887Монгол түмний баяр наадам  болоход 20 хүрэхгүй хоног үлдлээ. Нийслэлчүүд бид баяр наадмыг тохиолдуулан  хонь мал худалдан авч гарган, шинэ шөл уухыг хичээцгээдэг. Тэгвэл 22-ын товчооны цаана, Эмээлтийн  давааны наана бэсрэгхэн малын худалдааны цэг  бий болжээ. Энэ цэг дээр голдуу баруун аймгуудаас бог мал ачиж ирж, нийслэлчүүдэд борлуулж байна.  Малын үнэ ханш нь  тарга тэвээрэг, наснаасаа хамаарч  120-230 мянган төгрөг байгаа  бол ямаа 100-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Мал худалдаалж байгаа малчдын ярьж байгаагаар хонины эрэлт  нэлээд ихтэй байгаа бөгөөд  энд ирээд 1-3 хоногт,  ачиж ирсэн хонио дуусгаад буцаж байгаа гэлээ.

IMG_1881

IMG_1894

IMG_1902

А.Тамир

ugluu-logo

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …