Үйлдвэрэлэлийн осолд өртөгсдийн 60 гаруй хувь нь уул, уурхайгаас хамаарч байна

olloo_mn_1424150817_jp30ogrgМонгол Улсад мэргэжлээс шалтгаалсан өвчин эмгэгийн хугацаа, үзүүлэлтийг тогтоогоод 40 гаруй жил болж байгаа ажээ. Энэ хугацаанд нийт 8877 мэргэжлээс шалтгаалсан өвчин гарсанаас хамгийн өндөр болох 60 гаруй хувийг уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүс эзэлж  байна.

Тэр дундаа өнгөтийн буюу жонш, алтны уурхайд ажиллаж буй хүмүүс өвчлөлийн өндөр тохиолдол байдаг гэнэ. Түүний дараа  барилга, зам ,тээвэр салбарууд ордог байна. Насжилтын тухайд 50-аас дээш насныхан байдаг. Харин өвчний ангиллын тухайд, тоосны шалтгаант өвчин, амьсгалын замын болон мэдрэлийн, гэмтэл, хордлого, харшлын өвючнүүд эхний таван байрыг эзэлж байдаг гэнэ. Сүүлийн жилүүдэд химийн гаралтай хордлогууд ихсэж байгаа нь энэ талаарх хэрэглээ өсөн нэмэгдэж буйтай холбоотой болохыг мэргэжилтнүүд онцолж байна.

Иймээс уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн харилцааг зохицуулж буй эрх зүйн зохицуулалтыг эргэн харж, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгон хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

МХЕГ-аас гаргасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн судалгаагаар сүүлийн зургаан жилийн хугацаанд 510 хүн үйлдвэрлэлийн осолд өртсөнөөс 155 нь нас барж, 49 хүн тахир дутуу болжээ. Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байгаагаас 83.4 хувь нь хүнд үйлдвэр, геологи, уул уурхайн салбарт хамаарч байна.

Ugluu-logo20282

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …