Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд үр дүнгийн гэрээ байгууллаа

IMG_8771Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн Засаг дарга нар, харъяа агентлагуудын удирдлагатай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаа энэ сарын 15-нд “Хангарьд” ордонд болов.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Хотын дарга Э.Бат-Үүлтэй үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурав. Дүүрэгт саяхан тавдугаар цэцэрлэгийн барилгыг 100 хувь шинэчилж, ашиглалтад хүлээн авсан.

Мөн 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тохижилт, бичил цэцэрлэг, гудамж, талбайн гэрэлтүүлэг, Дүүргийн төсвийн хөрөнгөөр барилга, байгууламж, Дэд бүтцийн чиглэлээр цөөнгүй ажил хийгдсэн юм. 2015 онд Хайлаастад 100 ор бүхий Хүүхдийн эмнэлэг, амбулатори, төсвийн болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар дүүргийн хэмжээнд 10 орчим цэцэрлэг барихаар төлөвлөжээ.

Хотын дарга Э.Бат-Үүл Үр дүнгийн гэрээ байгуулсан төсвийн ерөнхийлөн захирагч нарт ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж: http://www.chingeltei.gov.mn/

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …