Мухаммед Али болон Сони Листоны бээлий 965 мянган доллараар зарагдлаа

11009732_398982606927926_859106713_oМэргэжлийн боксын алдартай тамирчин болох Мухаммед Али болон 1965 онд түүний хүчтэй өрсөлдөгч гэж нэрлэгдэж байсан Сони Листон хоёрын өмсөж байсан бээлий Нью-Йорк хотод 965 мянган ам доллараар зарагджээ. Зарим шинжээчид хос бээлийг их үнэд хүрнэ гэж таамагласан боловч худалдан авагчид тийм ч өндөр үнээр худалдаж аваагүй байна. Мөн худалдан авсан хүнийхээ нэрийг хүртэл нууцалсан аж. Товчхон дурьдхад: Али, Листон хоёрын тулаан 1965 оны 5–р сарын 22-нд Maine Lewiston мужид болсон юм. Тэр үед Кассиус Клей гэдэг нэрээр дэлхийд танигдсан Али анх удаа “Мухаммед Али” гэдэг нэрээр рингэнд гарсан юм. Тус тулаанд Али, Листоныг нэгдүгээр раундад нокаутад оруулж Дэлхийн аварга цолоо хамгаалсан юм.

Н.Тилеген

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …