Төр шийдвэрээ хэрэгжүүлье

300-41c998b2400953fa52050abb46b395c7ae44f7dfТөр бүх зүйлийг өөр дээрээ төвлөрүүлж ажиллах нь буруу гэдгийг үе үеийн Засгийн газар ойлгож, Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэхээр Засгийн газрын тогтоолууд 2010 оноос хойш гарсан боловч хэрэгжилт тун ч тааруухан байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг тухайн чиглэлийн төрийн бус байгууллагад шилжүүлснээр энэ чиглэлийн тусгай зөвшөөрөл авах үйл ажиллагаанд томоохон ахиц дэвшил гарч, хүнд сурталгүй болж, өнөөдрийн байдлаар 420 үйлдвэр тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн төр болон олон нийтийг барилгын материалын үйлдвэрлэлийн мэдээлэл, судалгаагаагаар тогтмол ханган ажиллаж чадаж байгаа юм.
Барилгын салбарын Төрийн бус байгууллагууд Төрийн чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэхээр БХБЯ-тай тохиролцож, мэргэжлийн 11 холбоод нэгдэн Барилгын Хөгжлийн Үндэсний Нэгдсэн Төв ТББ-ийг 2011 онд байгуулан, БХБЯ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч яамны зүгээс хэрэгжүүлэлгүй удаашруулсаар өдийг хүрэв.
Засгийн газрын тогтоолуудын хэрэгжилтийг хангаж доорх ажлуудыг Төрийн бус байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлж, ажиллах боломж бүрэн байна. Үүнд:
  1. Сургалт: Барилгын салбарын ажилтны давтан болон мэргэжлийн зэрэг олгох сургалт зохион байгуулах ажлыг төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр хариуцуулан гүйцэтгүүлэх (Засгийн газрын “Бизнесийн орчны шинэтгэлийн ажил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай 2010 оны 12-р сарын 10-ны 325-р тогтоолын дагуу)
  2. Тусгай зөвшөөрөл: Хот байгуулалтын  баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, Барилгын ажил гүйцэтгэх, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлыг барилгын салбарын төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх (Засгийн газрын “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх” тухай 2014 оны 08-р сарын 07-ны 250-р тогтоолын дагуу)
  3. Тусгай зөвшөөрөл: Газар зохион байгуулалт кадастрийн үйл ажиллагаа эрхлэх ААН, байгуууллагад мэргэжлийн байгууллагын эрх олгох ажлыг салбарын төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх (Засгийн газрын “Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх” тухай 2013 оны 12-р сарын 21-ны 426-р тогтоолын дагуу)
  4. Экспертиз: Барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, хот байгуулалтын баримт бичиг экспертизийн дүгнэлт гаргах ажлыг мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх (Засгийн газрын “Төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх тухай” 2014 оны 08-р сарын 07-ны 251-р тогтоолын дагуу)
2010-2014 онд гарсан дээрх Засгийн газрын гаргасан шийдвэрүүдийг БХБЯ биелүүлэхгүй байгаагийн учир шалтгаан юунд байна?
Төр хоцрогдсон арга барилаараа ажиллаж бүх зүйлийг өөрөө хийх гэж оромдож, бизнес эрхлэгчдийг эрх мэдлээрээ далайлган хүнд суртал бий болгох сонирхолтой байна гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж байна.

Барилгын салбарт төрийн гүйцэтгэж байгаа бүхий л эрх зүйн болон норм дүрэм, бодлогын бичиг баримтуудыг төрийн бус байгууллагууд боловсруулдаг, инженерийн зэрэг дэв олгох сургалтуудыг мэргэжлийн холбоодын багш нар зааж, шалгалтыг нь бас тэд авдаг. Төрийн бус байгууллагуудын мэргэжлийн чадавхи төрийн байгууллагаас илүү гэдгийг бүгд ойлгодог мэддэг.
Төрийн гүйцэтгэж байгаа салбарын сургалт, тусгай зөвшөөрөл, экспертизийн үйл ажиллагаа нь өнөөгийн шаардлагад нийцэхгүй байгаа бөгөөд мэргэжлийн холбоод үүнийг бодлогын түвшинд шинэчлэн сайжруулж, шинэ шатанд гаргах хүсэл эрмэлзлэл, чадавхи, боломж дүүрэн байна.
БХБЯ Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх л үлдлээ.
   Төр шийдвэрээ хэрэгжүүлье

Мэдээг оруулсан: “Барилга.МН” Сэтгүүл
Эх сурвалж: Барилга.МН

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …