Дэлхийн цирк Монголд

6aec2189729c759boriginalМонголын үндэсний цирк, “Монгол циркийн хөгжлийн төв” ТББ хамтран дэлхийн 14 орны циркийн жүжигчдийг Монголд авчрахаар болжээ. Ирэх гуравдугаар сард болох болох уг тоглолтод дэлхийн “A” зэрэглэлийн томоохон тэмцээнүүдийн эхний байрыг эзэлдэг Хятад, Орос, Герман, Вьетнам, Украин, Гватемал зэрэг орны 60 гаруй жүжигчин ирэх юм байна. “Дэлхийн цирк Монголд” нэртэй уг тоглолтод Америкчууд уран нугаралт, Оросууд нохой, муурны үзүүлбэр, Испаниуд алиалагч, Украинчууд агаарын гимнастик, Гватемалынхан акробатаар оролцох бол Монгол циркчид дээс, тэнцвэрийн үзүүлбэр үзүүлэх ажээ.

эх сурвалж. www.urlag.mn

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …