Амиа золиослогч Нигерь улсад бөмбөг дэлбэлсний улмаас 27 хүн нас барлаа

150224142416-nigeria-bomb-0224-exlarge-169Нигерь улсын Кано хотын автобусны буудал дээр амиа золиослогч бөмбөг дэлбэлж 10 хүний аминд хүрсэн байна. Дэлбэрэлтээс яг цагийн дараа Ёобэ гудамжинд мөн адил халдлага болж 17 хүний амийг хөнөөжээ. Цагдаагийн албаны даргын мэдээллэснээр өчигдөр орой  2 хүн өмссөн хувцсан дотроо бөмбөг нуун Кано хотын төвд байх автобусны буудал дээр автобус ирэх үед гэнэт бөмбөгөө дэлбэлсэн. Тэд автобусаар зорчиж ирсэн бөгөөд өөр замаар ирсэн бол эрт илрүүлж дэлбэрэлт үүсгэхгүй байсан хэмээн Цагдаагийн дарга мэдэгдлээ. Үүнээс цагийн дараа Кано хотоос 30 километрийн зайд орших Ёобэ хотод мөн адил дэлбэрэлт үүссэн байна. Дайралт нь үдээс хойш 3 цагийн үед болсон дэлбэрэлтэнд өртсөн хүмүүсээс дөрөв нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Энэ хоёр халдлага нь нэг зорилготой байж болзошгүй юм байна. Одоогоор амиа золиослогчдыг хэн байсныг тогтоогоогүй байна.

Б.Нарангэрэл

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …