Hamas /арабаар Harakat al-Muqawama al-Islamiyya буюу үгчилбэл “Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн” гэсэн үг/ нь Палестиний Исламист суннит байгууллага. 2006 онд Палестинийн хууль тогтоох байгууллагын сонгуульд Хамас парламентийн 132 суудлын 74-ийг нь авсан бөгөөд Газын зурвасыг хянаж байна. Тус бүлэг одоогийн Израйль, Баруун эрэг, Газын зурвасын нутаг дэвсгэрийг хамарсан Исламын үзэл санаан дээр тулгуурласан Палестинийн улс байгуулахыг эрмэлздэг. Хамас бүлэг Израиль улсыг хүлээн зөвшөөрдөггүй.
Тус бүлэг хөвгүүдийг бага наснаас бүлэгтээ элсүүлж, цэрэг зэвсгийн эрдэмд сургадаг байна. Балчир хөвгүүд хэрхэн цэрэг зэвсгийн урлагт суралцаж байгааг харуулсан зургийг толилуулья.