Канзасын их сургуулийн доктор харилцааны зөвлөх Жеффри Холл бол үгүй. Тэрээр сээтэгнэлийн романтик сэдлийн үнэнийг илчилсэн номондоо энэ тухай өгүүлсэн юм. Жеффри Холл сээтэгнэсэн харцыг хэн нэгний романтик сонирхлоо илэрхийлэх алхам гэж үзээд таван янзын сээтэгнэл байдгийг тодорхойлжээ. (Зан араншингийн онцлогтой адил хүмүүсийн сээтэгнэл янз бүр байдаг ажээ. Эсвэл нэг хүнд сээтэгнэлийн олон янз илрэх нь бий.) Судлаач маань хэдийгээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь дунд судалгаа явуулсан боловч бид энэ удаа зөвхөн эрчүүд дээр тогтож ярья. Жирийн эрчүүд хэрхэн сээтэгнэдэг болохыг танд хүргэх гэж байна.
Наргиантай сээтэгнэл
Та түүнийг яаж таних вэ ? Үдэшлэг эсвэл бааранд өөрт чинь нүд унагаад байгаа эр хүнийг та анзаарахгүй өнгөрөөнө гэж үү? Та хоёр бие биендээ бэлэн цэцэн үгс шидлэнэ. Гэвч эцэст нь нэг зүйл тодорхой болж ирнэ. Тэр бол ижил хүйстэн. Түүнээс хойш тэр ор сураггүй алга болно. Утсаар ч ярихгүй. Энэ бол наргиантай сээтэгнэл. Түүний сэтгэл татам байдал таныг хайлуулж мэдэх боловч тэр нэг л бүтэлтэй санагдахгүй. Тэр танаас харцаа салгалгүйгээр өөртэй чинь яриа өдөж, ямар ч тодорхой зүйл хэлэлгүйгээр өөрийгөө дөвийлгөж амжина.
Түүний романтик найруулал нь юу вэ?
Тэр олон бүсгүйн толгойг эргүүлж байсан нь тодорхой. Яг одоо ч тэр тэдний нэгтэй уулздаг байж мэднэ. Мэдээж тэр нь гайхалтай сайхан бүсгүй байж таараа. Тэр хэзээ ч жинхэнээсээ байж чаддаггүй.
Тэр үнэхээр өөрийг чинь сонирхож байгаа боловуу ?
Харамсалтай нь үгүй. Ийм хүмүүс зөвхөн өөрийгөө хүндлүүлэх шалтаг хайж явдаг. Түүний сээтэгнэж байгаа нь энгийн л зүйл. Энэ нь түүний хувьд спорттой л адил. Дотно харьцаа үүсгэх ямар ч шаардлага түүнд байхгүй. Магадгүй тэр аль хэдийн хэн нэгэнд олзлогдсон байх вий.
Сээтэгнэсэн үйлдэл
Та түүнийг хэрхэн таних вэ ? Та энэ этгээдийг анзаарахгүй өнгөрч чадахгүй. Тэр өөрийн бэлгийн дур хүслээ өөрийн өвөрмөц олон аргаар илэрхийлнэ. Үүнийг тэсвэрлэхэд амаргүй. Гэртээ, үдэшлэг, бааранд ер хаана ч байлаа тэр сээтэгнэж буйгаа үйл хөдлөлөөрөө илэрхийлэхээс буцахгүй. Тэр мөн бусдын бодлыг уншихдаа гаргууд нэгэн. Тэр романтик харьцаанд хөтөлж мэдэх яриа өдөхдөө мастер л гэсэн үг. Гэхдээ тэр хүсээгүй зүйлдээ хэнийг ч татахгүй.
Түүний романтик найруулал нь юу вэ ?
Тэр хоромхон зуурт сэтгэлийг чинь булааж мэднэ. Тэр үнэхээр өөрийг чинь сонирхож байгаа болов уу? Тэр сэтгэл булаам нэгэн ч хүүхэмсэг этгээд. Түүнтэй хэсэгхэн хугацаанд хамт байхад гэмгүй насан туршдаа хамт байх хүн биш.
Ёсорхуу сээтэгнэл.
Түүнийг яаж таних вэ ?
Та түүнтэй ажил дээрээ эсвэл хөршийндөө учирч магадгүй. Тэр ярих дуртай өөрийгөө хэн болохыг бусдад таниулах гэж хичээдэг нэгэн гэдгий анзаарна. Тэр сэтгэл хөдлөлөө тэр бүр гаргаж илэрхийлэхгүй. Тэр түрүүлж алхам хийхээс болгоомжилно. Ийм хүмүүс эмэгтэй хүнийг шахаж шавдуулж, ятгаж сэнхрүүлэхгүй хүндэтгэж харьцсанаар түүний сонирхлыг татна гэдэгт итгэдэг.
Түүний романтик хөрөг найруулал: Тэр жаахан эв дүйгүй мэт харагддаг. Гэвч тэр бүсгүй хүнд байх ёстой бүх зүйлийг танаас хүсч байгаа. Тэр үнэхээр таныг сонирхож байгаа болов уу? Тиймээ маш их. Тэр жинхэнээсээ дотно харилцааг хайж байгаа.
Уламжлалт сээтэгнэл.
Түүнийг яаж таних вэ? Өөрийн дүгнэлтдээ тулгуурлан та түүнийг дээрэнгүй үзэлтэн эсвэл хэт хуучинсаг этгээд гэж ойлгож магад. Учир нь энэ эр жендерийн уламжлалт ойлголтыг баримталдаг хүн. Тэр санаачлагыг гартаа авч таныг хоолонд урьж, хаана очиж болохыг шийднэ. Та бүх зүйл хэрхэн хурдан болж өнгөрөхийг хараад түүнийг ямар романтик юм бэ гэж гайхаж магад.
Түүний романтик найруулал: Тэр маш бат бөх харилцаа үүсгэнэ. Тэр тоглоом шоглоомонд дургүй. Тэр таныг үнэхээр сонирхож байгаа болов уу? Гарцаагүй. Тэр түрүүлж хөдөлнө. Та тэвчээртэй байх хэрэгтэй. Тэр өөрийг чинь хайж байгаа хүн нь мөн гэдэгт итгэж байгаа.
Эелдэг сээтэгнэл.
Та түүнийг хэрхэн таних вэ ? Түүнийг таньж чадахгүй. Ийм эрчүүд болзох дургүй байдаг. Тэд ихэнхдээ гоонь эрийн амьдралаар амьдардаг. Та түүнтэй бааранд таарвал тэр буланд өөртэйгээ адил гоонь эрчүүдтэй сууж байх болно. Мэдээж тэр хэн нэгэнтэй учрахыг хүсч байгаа. Гэхдээ түүнд хүмүүсийн биеэ авч яваа нь огт таалагддаггүй. Тэр дотно харьцааг хайж байгаа гэдгийг та ойлгох болно.
Түүний романтик найруулал: Тэр сээтэгнэл хэн нэгэнтэй жинхэнээсээ харьцаа тогтооход саад болдог гэж боддог.
Тэр таныг үнэхээр сонирхож байгаа болов уу?
Ихэнх тохиолдолд тийм. Гэвч өөр нэг асуудал ургаж гарч ирнэ. Энэ бол эв дүйгүй хүнтэй дотно харьцаа тогтоох амаргүй байх болно. Түүний бүх зүйл санаанд чинь нийцнэ. Хэрэв та түүнтэй хоолонд орохоор тохирсон бол хэдэн хундага ууж, нар жаргахыг харангаа хамт алхахыг гуй. Түүнд таалагдсан эсэхээ мэдэх амаргүй байдаг. Гэхдээ тэр эхний алхамыг хийсэн л бол бусад зүйлс аяндаа болно.
эх сурвалж: www.emegteichuud.mn