Монгол шагайн харваа ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Батламжийг өнөөдөр ДБЭТ-т 11:40 цагаас гардуулах юм байна.
Дэлхийн биет бус соёлыг ЮНЕСКО-д хамгийн олноор нь бүртгүүлсэн улсад БНХАУ, Япон, Өмнөд Солонгос ордог байна. Европын орнуудаас Хорват улс 13 биет бус соёлын өвийг бүртгүүлжээ.
Харин Монгол Улс цаашид монгол гэр, морь, тэмээн болон сарлагийн поло, үхэр тэрэг, “Их хаадын торгоны зам”-ын тэмээн жин, Монгол үндэсний сурын харваа, хурдан морины уралдаан, хүн чулуу, археологийн булш бунхан, аварга динозаврын яс, Хүннү гүрний булшны ховор олдворууд, Хубилай хааны ордны 1000 хүний бүрэлдэхүүнтэй их найрал хөгжим гэхчлэн олон соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхийг зорьж байгаа аж.
эх сурвалж: urlag.mn