Ховд аймагт малын гоц халдварт өвчин гарчээ

downloadХовд аймгийн Булган, Үенч сумдын нутагт шүлхийн шинж тэмдэг бүхий өвчнөөр мал өвчилж, энэ өвчний хүрээ 3 сарын 3 гэхэд хоёр сумын нутгийг хамран өвчилсөн малын тоо 700 гаруйд хүрээд байна гэсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газраас өглөө.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр 2015 оны 2-р сарын 26-ны өдөр анхны дуудлагыг хүлээн авч аймгийн онцгой комисс хуралдан ажлын чиглэл гаргажээ. Үүний дагуу  эмч мэргэжилтнүүд газар дээр нь ажиллахад  200-аад мал өвчилсөн байж болзошгүй шинжтэй илэрсэн байна. Тухайн үед 97 малаас дээж  авч илгээхэд  57-нь шүлхийгээр өвчилсөн болох нь шинжилгээгээр нотлогдсон ч хэвшил зэрэглэлийг нь тогтоогоогүй байна. Харин газар дээр нь ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүд түргэн тестээр оношилж хүн малын гоц халдварт  шүлхий өвчин  мөн болохыг дахин нотлоод байна.

Өвчилсөн малаас дээж авч шинжилгээнд явуулсан ба урьдчилсан байдлаар шүлхий өвчин мөн гэсэн хариу ирээд байгаа. Мөн өдөр буюу 3 сарын 3-нд шинжилгээнд дахин дээж явуулсан байна.
Өнөөдрийн байдлаар Булган Үенч сумдын 20 гаруй малчин өрхийн 700 гаруй мал шүлхий өвчнөөр өвчилсөн буюу сэжигтэй гэсэн тооцоо гарч байна. Газрын хөрс, хүн малын хөл хөдөлгөөнөөр тээвэрлэгддэг энэ өвчлөл, хамрах хүрээг  нэмэгдүүлэхгүй байх  үүднээс Аймгийн онцгой комиссынхон хуралдаж  шуурхай арга хэмжээ авч ажиллаж эхэллээ. Юун түрүүнд  Аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, ажлын хэсэг, хээрийн штаб байгуулагдан ажилдаа ороод байна. Хамгийн гол нь иргэдийг онцын шаардлагагүй бол Булган Алтай Үенч сумуудруу зорчихгүй байх, мэргэжлийн анги байгууллагуудаас тавьж буй шаардлагыг хэрэгжүүлж ажиллахыг Аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Булган Алтай Үенч сумдын малыг вакцинжуулах ажлыг маргаашнаас эхлүүлэх гэж байна. Дээрх 3 суманд нийт 300 гаруй мянган толгой мал бий гэсэн судалгаа байгаа ч Ховд аймагт 159 мянган тун вакцин ирж байгаа юм байна. Ямартай шүлхий өвчлөлийг голомтонд нь барьж зогсоохын тулд Ховд аймгийнханд цаг хугацаа алдалгүй,  дээрээс ажлын хариуцлагаа өндөржүүлж ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч  байна.

Х.Алтан

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …