Монголын рок поп ,сонгодог, нийтийн дууны урлагийн хөгжлийг МУГЖ дуучин Г.Эрдэнэбат, Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяа наргүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Эрхэм уран бүтээлчидийн туурвисан олон сайхан уран бүтээлүүд үе үеийн сонсогчдын сэтгэл зүрхийг хөг аялгуугаараа хөглөсөөр ирсэн билээ.
Тухайлбал МУГЖ Эрдэнэбатын “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, “Элбэрэл”, “Гэртээ ирлээ”, “Гэргий” , Зууны манлай поп хатагтай Б.Сарантуяагийн дуулсан “Миний сайхан ээж”, “Ихэр саран”, “Үр минь”, “Миний ээж тэмээчин” зэрэг уран бүтээлүүдийг нь дуулж өсөөгүй хүн ховор биз ээ. Ийнхүү тэдний уран бүтээлийн дийлэнх хувь нь эхчүүд, эмэгтэйчүүд, орчлонгийн сайхан бүсгүйчүүдийгээ магтсан байдгаараа онцлогтой.
Энэ ч утгаараа сонгодог болон нийтийн дууны сор болсон уран бүтээлч, рок поп урлагийн поп хатагтай нар хамтран олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Монгол улсын зүүн болон говийн бүсийн нутгийн бүх сайхан бүсгүйчүүд эмэгтэйчүүддээ ээжүүддээ хамтарсан тоглолтоороо бэлэг барих гэж байна. Тоглолт: 3 сарын 6-ны өдөр Замын-Үүд хотноо 3 сарын 7-ны өдөр Сайн-Шанд 3 сарын 8-ны өдөр Хэнтий аймагт 3 сарын 9-нд Дунд говь аймагт хийхээр болжээ.
Тэдний хамтран ажилласан анхны уран бүтээл нь одоогоос 9-н жилийн тэртээд буюу 2006 онд мэндэллэж байжээ. Энэ талаар манай сайтын хамт олон эрхэм уран бүтээлчдээс тусгайлан авсан сурвалжлагаараа уншигч та бүхэнтэйгээ дахин уулзах болно. Ингээд рок поп болоод сонгодог болон нийтийн дууны өнгийг тодорхойлогч уран бүтээлчидийнхээ үзэсгэлэнт бүсгүйчүүд, ээжүүдийгээ баярлуулах эрхэм үйлсд нь амжилт хүсье
эх сурвалж: www.Urlag.mn