Охид бол ээжийнхээ толинд туссан тусгал мэт байдаг. Тэд ээжийн үйлдэл зан харилцаа түүгээр ч үл барам гадаад төрх, стиль имиджийг нь хүртэл дуурайх нь бий. Тэдний хувьд ээж бол энэ хорвоогийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй байдаг бол охид ээжийнхээ хувьд хамгийн гайхалтай үнэт эрдэнэ нь байдаг.