Сэтгүүлчийн хууль бусаар баривчилсан нь сонгуультай холбоотой юу

doloӨнөөдөр буюу 6 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед сэтгүүлч Б.Мөнхдөлийг цагдаагийнхан баривчилжээ.

Үүнээс хоёр өдрийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагийн шөнө Б.Мөнхдөлийг лагерьтаа байхад нь хоёр дүрэмт хувцастай цагдаагийн ажилтан, хар баг өмссөн тусгайгийн хоёр хүний хамт очиж яг л Намбарын Энхбаярыг баривчилсан шиг сүрийг үзүүлэн хүч хэрэглэн баривчилж авч явсан байна.

 Үүндээ тэд ямар ч тайлбар хийхгүй байсаар маргааш өдөр нь 12 цагийн үед суллаж явуулсан гэнэ. Харин түүнээс нэг өдрийн дараа Б.Мөнхдөлийг ийнхүү Баянзүрхийн цагдаагийн хэлтсээс “бяцхан зөрчлөөр” шалтаглан барьсан байна. Энэхүү баривчлах шалтаг болгосон “бяцхан зөрчил”-ийг зориудын зохион байгуулалттай үйл ажиллагаа ч байж мэдэхээр байгаа юм. Учир нь өмнө нь түүнийг баривчилсан ч ямар ч шалтгаан олдоогүй учраас цагдаа хүчний байгууллага аргагүйдэж тавьж явуулсан байж болох талтай. Дараа нь бий болгосон шалтгаан нь энэхүү мэдээний зураг, бичлэг дээрх залуу. Б.Мөнхдөл баасан гарагийн шөнө гэнэт баривчлагдаад суллагдсаныхаа дараа хэсэг нөхдийнхөө хамтаар бөө бөөлүүлэхээр Тэрэлж явсан гэнэ. Тэрэлжид бөөлүүлсээр бүтэн сайны үүрээр хот руу буцаж явах замд нь Налайх орчимд гэнэт ардах улсын дугаараа авсан жижиг машин гарч ирээд хөндөлссөн гэнэ. Хөндөлсөж зогссон машинд ганцхан залуу явсан бөгөөд гурвын гурван залуу сууж яваа машинаас огтхон ч эмээхгүй хэрүүл өдөж, хоргоож эхэлсэн байна. Залуус ээлжилж буун тэр залууг явуулах гэсэн ч явахгүй байсаар эцэст нь Б.Мөнхдөлийг бууж ирэхэд нь шууд алгадаад авчээ. Алгадуулсан Б.Мөнхдөл нөгөө залууг түлхчихсэн аж. Гэтэл толгой тархиа барин “Би тархины өвчтэй, бэртлээ гэмтлээ” гэж орилж чарласан байна. Сэтгүүлч Б.Мөнхдөл ч түүнд эхэлж алгадуулснаараа харин ч хамгийн их гомдолтой гэдгээ хэлж Баянзүрхийн товчоогоор орж ирмэгцээ цагдаад ханджээ. Гэвч Баянзүрхийн цагдаа аль аль нь хохирсон хэмээн өргөдөл гаргаад байхад нэгийг нь, тэр тусмаа сэтгүүлчийг шууд ямар ч шалтгаангүй барьж хорьсон байна.

Сэтгүүлч нөхөрт маань тохиолдож байгаа энэ хэргийн араас сэтгүүлчид бид орж, эрэн сурвалжилж байгаа бөгөөд хамгийн эхний ноцтой мэдээлэл бол энэхүү зохиомол зөрчлийг үүсгэсэн “икс” залуугийн унаж явсан машин нь хуурамч дугаартай явсан мэдээлэл байна. Энэхүү зураг дээр байгаа шар верна аксентад зүүсэн УБЭ 92 18 улсын дугаар нь Чингэлтэй дүүргийн Төрийн банкны нэр дээр байдаг цагаан өнгийн Марк 2 автомашины улсын дугаар болох нь тодорхой боллоо.

Яг одоо засаглаж байгаа намаас нэр дэвшигч хууль цагдаа шүүх прокурорыг мэдэж байгаа эрхэм нэр дэвшигч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо. Таны хувьд ахин нэг түүхэн сонголт хийгдэх өдрийн өмнө Монголын сэтгүүлзүйн түүхэнд хууль хүчний байгууллагынхан ийм хар мөрийг үлдээлээ. Сэтгүүлч Б.Мөнхдөл нь Монголын нөлөө бүхий мэдээллийн www.bolod.mn сайтын эзэн бөгөөд www.olloo.mn сайтыг үүсгэн байгуулахад анхдагчийн хувьд үнэтэй хувь нэмрээ оруулсан, 87 вэбсайтыг эгнээндээ нэгтгэсэн Монголын Сайтын Холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажилладаг манай шилдэг сэтгүүлчдийн нэг билээ. Бид сэтгүүлч Ерөнхийлөгчийн үед, Сэтгүүлч нэр дэвшигчтэй сонгуулийн өдрүүдэд сэтгүүлч нөхрөө учир битүүлгээр хар гэрт явуулсандаа харамсаж байна. Та харамсаж байна уу?

/Сэтгүүлч Б.Мөнхдөлтэй холбоотой мэдээллүүдийг бид түүнийг суллатал үргэлжлүүлэн хүргэсээр байх болно./

IMG_4321

2013  оны 06 сарын 23-ны 20 цагийн орчимд

IMG_4322

2013  оны 06 сарын 23-ны 20 цагийн орчимд

001uduugch2013  оны 06 сарын 23-ны өглөөний 6 цагийн орчимд Налайхын замд тосч саад болсон үл таних этгээд

20130623_101631

Налайхын замд тоссон Верна маркийн хуурамч улсын дугаартай авто машин. Энэхүү зураг дээр байгаа шар верна аксентад зүүсэн УБЭ 92 18 улсын дугаар нь Чингэлтэй дүүргийн Төрийн банкны нэр дээр байдаг цагаан өнгийн Марк 2 автомашины улсын дугаар болох нь тодорхой боллоо.

Сэтгүүлч Б.Мөнхдөлийг Баянзүрхийн цагдаа нар биш эдгээр хүмүүс ирж авч явлаа. 2013.06.23

IMG_4327

 

Машиныхаа улсын дугаарыг нуусан үл таних этгээд сэтгүүлчийн автомашинд саад болж байгаа нь


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …