Ноён уулаа хамгаалах хөдөлгөөний гишүүн Д.Булгантай уулзаж ярилцсан ярилцлагыг хүргэж байна.
– Ноён уулыг ухаж төнхөхөөр санаархаж байгаа хүмүүсийг нэрлэнэ үү?
– Бүр эхлээд Бороо гоулд Баруун Хараагийн нутаг дэвсгэрт олборлолт хийж эхэлсэн. Монгол талын эзэд нь манай Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Нямсүрэн. Ер нь бол Монгол Улсын Ерөнхийлөгч анхных нь эх үүсвэрийг тавьсан хүн. Сү.Батболд нар анх тогтвортой байдлын гэрээ гэгчийг байгуулаад Бороо гоулдад өгсөн. Гацууртад ч өгсөн байх магадлалтай. Тийм учраас тэд зам тавиад алсаас бодлогоор үйл ажиллагаагаа явуулсан. Киргизийн Засгийн газарт энэ газрыг барьцаанд өгсөн гэсэн мэдээ байгаа. Яг цаадах эзэд нь одоогийн УИХ-ын гишүүд шүү дээ.
– Сая битүүнээр МАН-аас маш олон гишүүд энэ уулыг ухуулах талд кнопоо дараа биздээ…
– Одоо нам хамаагүй болсон. Бүгд нийлчихээд байна. Барууны үзэл сурталаар бүгд хүмүүжлээ. Бүгдийн тархийг энэ үзлээр угааж байна.
– Одоогийн Сангийн сайдын зуслан Ноён ууланд байдаг гэсэн хаана байдаг юм бол…
– Өмнө нь Арцатын зуслан гэж байсан. Тэр зусланг буулгаад 53-ын аманд барина гээд Хараа гол дээр дутуу хагас юм босгосон. Үүнийг буулгахад ард түмэн бас эсэргүүцэж тэмцсэн. Тэгээд хариуд нь бид үүнээс сайхан зуслан байгуулж өгнө гээд л нүүлгээд буулгасан. Эрдэнэбат сайдын аав Жаргалтулга гэдэг хүн хуучнаар Мандлын САА-ын багийн Засаг дарга, сургуулийн захирал байж байгаад өмч хувьчлалаар энэ Арцатын амыг авсан юм билээ. Ноён уул олон амтай, тэдний нэг сайд Ж.Эрдэнэбатын ам болж байгаа.
– Байгаль орчинд ямар сөрөг нөлөөтэй гэдгийг нутгийн иргэд юу гэж үздэг вэ?
– Хэрвээ энэ хоёр уулын завсраар ухахаар доошоо 200 метрийн ангал үүсгэнэ. Ангал үүсгээд энд хиймэл нуур үүсгэнэ гэж яриад байгаа. Алтыг нь авч дуусаад аялал жуулчлалын газар болгох гээд сурталдаад байгаа. Энд аялал жуулчлалынхан ирэх юм уу, юу ч үгүй хоосон ангал дээр хэн юу үзэх гэж ирэх юм бол. Өнөөдөр байгалиа онгон дагшнаар нь байлгаж хүмүүс сонирхоно биздээ. Доороо алттай, Хүннүгийн булш бунхантай үзэсгэлэнт сайхан байгальтай энэ газрыг үзэх гэж л жуулчид ирнэ. Сүжигтийн цаанаас алтыг нь ухаж аваад усанд нь тулгаж хуу хамаад авсан байгаа. Түүний урьд нь Хүннүгийн булш бий.
– Эрх баригчид Хүннүгийн булшинд хүрэхгүй гээд л ухуулаад байгаа шүү дээ.
– Толгойг нь эргүүлж байна. Энд хаад ноёдын булш байсан. Энд хаана хаана чулуу байсан гэдгийг үзүүлэх гэхээр бүгдийг нь тэгшлээд хаясан болохоор юу ч алга, танихын аргагүй болсон.
– Тэгвэл булш руу бүр орсон юм биш үү…
Бүүр ороод мөнгөн усыг нь хүртэл авсан. Доор нь юу байгааг мэдэх юм алга. УИХ-ын гишүүдтэй орлоо. Гадаад геологич эрдэмтэд ирсэн. 200 метрийн гүнд 5 тонн алт Гацууртын Чинбат ухаад авсан, ой модыг сүйтгэсэн байгаа. Яг ухалт хийх гэж байгаа газар нь тэр ногоорч байгаа модны тэнд тун ойрхон байгаа. Ил гарсан хонхор нүх хэрэгсүүр орчин нь нийт 200-250 хиргисүүр булш бунхан байдаг. Гэтэл Болорчулуун гишүүний ярьж байгаа доор байдаг булш яг энэ ухалтын хэсгийн хажууханд байгаа.
– Бид нэвтрэх гэхээр Ноён хайрхан энэ шүү дээ гээд өөр зүг заагаад байх юм энэ ямар учиртай юм бол …
– Энэ бол төөрүүлж байгаа хэрэг. Ноён уул үргэлжлээд Хэнтий нуруун залгаа ордог, Батсүмбэр талаасаа. Энэ уулыг хөндөхийг Урт нэртэй хуулиар хориглогдоод зогсоосон байсан. Сентеррэ Гоулд компани худалдаж авсан. Энэ компанитай Гачуурт Эрдэнэс гэдэг компани хамтран хэрэгжүүлэх гэж байгаа. Энэ компаний Сентерра Гоулдийн Монгол талын захирал хуучин Тагнуулын Ерөнхий газар ажиллаж байсан генерал Сандаг гэдэг өвгөн байгаа. Энэ хүн бол Засгийн газартай харьцах, хуучин УИХ-ын гишүүн асан Сэлэнгэ аймгийн Засаг дарга байсан Нямсүрэн орон нутагтай харьцах талыг хариуцсан хүн. Энэ хоёр лообийдоод УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Баярцогт , Сангийн сайд Жаргалтулгын Эрдэнэбат нарыг татаад байгаа. Нямсүрэн Зүүн-Хараагийн Засаг дарга, аймгийн Засаг даргаар олон жил ажилласан, УИХ-д 4 жил суусан хүн. Нямсүрэн Сэлэнгэ аймгаас гаргасан гишүүдээ Сангийн сайд болгодог ‘’шидтэй’’ хүн. Эрдэнэбат Нямсүрэн хоёр ах дүүгийн улс.
– Лообий групп нь их хүчтэй байх шив
– Бид тэмцэл хийхдээ 18 УИХ-ын гишүүнээр гарын үсэг зуруулаад байсан. Эхлээд 33/28 гэж байснаа шинэ жилийн өмнөх орой хуралдсан хуралдаан дээр унагаад, битүүний орой Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах журам нь хэлэлцэх асуудлын 29 -т байнаа шууд урагшлуулаад оруулж ирээд сар шинийн бөхийн барилдааны үеэр баталсан.
З.Энхболд бол АН-ын дарга УИХ дээр хэлж байсан Сентеррэ Гоулдын Гацууртын ордыг бид ухуулна гэж хэлсэн. Энэ яагаад гэвэл 20 хувиа эд урьдчилаад авсан. Гэтэл 34 хувиар оруулсан нөхцөлд улсад ашигтай байсан. Сентеррэ Гоулдын Жон Казаков уг нь армян гаралтай хүн. Канадын иргэн болохдоо Бороо гоулд гэж Канадын компани байгуулаад, Бороо Гоулд компани 50 тонн алтыг Баруун Хараагийн 50 тонн алтыг ухаад гараад явсан. Тэгэнгүүтээ охин компани гэж ард түмнийг төөрөлдүүлэхийн тулд Сентерра гоулд компани гэж шинээр оруулж ирж байгаа юм. Гацууртын Чинбатаас лиценцийг худалдаж авсан. Ил уурхайг нь ухаад аваад явсан, одоо далд уурхайн техник тоног төхөөрөмж байхгүй учраас Сентерра Гоулд компанид зарсан. Тэгээд Сентерра Гоулд компани 70 тонн алт байгаагаас 50 тонныг нь эхний 2 жилдээ авна, улсад ямар нэгэн ашиг орж ирэхгүй. Эдгээр хүмүүс 20 хувийнхаа ашгийг урьдчилаад авсан учраас үүндээ барьцаалагдаад аргагүй эрхэнд хүчээр оруулж ирээд баталсан
– Гацууртын Чинбат хэдэн жил энд олборлолт явуулсан бэ?
– 1995 оноос эхлэн 4-5 жилд ил уурхайг ашиглаад дууссан. Алт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс эхэлсэн. Бороо Гоулдын 5 хувь нь Ерөнхий сайд байсан Сү.Батболд эзэмшиж байсан. Одоо Сү.Батболд Сентерра Гоулдад 5 хувиа зарсан. Эх угшил нь Сү.Батболд, С.Баярцогт, Сэлэнгээс угшилтай гишүүд. Мөн Жон Казаков гэдэг хүн 2 жилийн өмнө Монголын төрийг хахуулдаж байгаад би Сентерра Гоулд компаний үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлж чадна гэж хэлж байсан. Тэр амандаа хүрлээ. Монголын төр гадны компаний гарт орсон ямар арчаагүй болсныг илт харагдаж байна. Газар нутгаа гадныханд зарсан гэж бодож байна.
– Төрд алба хааж байгаа өндөр албан тушаалтангууд ирж байв уу
– Энд газар дээр нь ирж үзсэн хүмүүс Сэлэнгэ аймгйин Засаг дарга байсан Эрдэнэбат, Баярцогт, З.Энхболд бусад нь ирж үзээгүй. Сая Уянга, Оюунгэрэл, Болорчулуун, Баянсэлэнгэ нар ирсэн. Дараа нь Ганбаатар гишүүн ирсэн. 5,8 км зайтай гэж гишүүдэд танилцуулдаг. Гэтэл үнэн хэрэгтээ 2,6 км зайтай байдаг. 2005 онд Мандал сумын ИХ-аар тусгай хамгаалалтай бүсэд авсан тогтоол байдаг. Хэн ч энэ тогтоолыг үгүйсгэж чадахгүй. Энэ тогтоол хүчинтэй. Гэтэл Үндсэн хуулийг зөрчиж энэ тогтоолыг оруулж ирж баталсан учраас бид Үндсэн хуулийн Цэцэд хандана. Эхний ээлжинд Ерөнхийлөгчийн хоригийг харж байгаа. Дараагийн арга хэмжээ бол Үндсэн хуулийн цэцэд хандана. Мөн байгаль орчноо хамгаалах олон улсын байгууллагуудад хандана. ЮНЕСКО-д Ноён ууланд бүртгэлтэй байгаа. Манай байгууллагуудад ЮНЕСКО-гоос бичиг ирсэн. Сэлэнгэ, Ерөө, Хараа гээд усны сав газрыг ухах гээд байдаг. Хэрвээ энэ ухагдаад цацраг идэвхт бодис алдагдах юм бол Байгаль далайд очино. Байгаль далай бол ОХУ-ын 80 хувийг хангадаг цэвэр усны нөөцтэй газар. Бид ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд хүртэл захидал бичиж, харилцаа тогтооно. Зарим газраас бидэнд хариу ирж байгаа, тухайлбал Германы байгаль орчныг хамгаалах сангаас хариу ирүүлсэн. Үүнийг олон улсын түвшинд хэлэлцэнэ гэсэн.
– Гишүүдийг дагаж хэвлэлийнхэн хир ирсэн бэ?
– Хэвлэл мэдээллийн байгууллагынхан олон ирж мэдээлсэн. Ганцхан МҮОНТВ, Eagle ирээгүй. Энэ хоёр ТВ бидэнд хаалттай байгаа. Ялангуяа Eagle бол үргэлж буруу сурталчилгаа явуулдаг. Иргэд хардах эрхтэй тул хардаж байгаа энэ телевизийг. Баримтаа цуглуулж байгаад олон нийтэд түгээх болов.
– Та өөрийгээ танилцуулаач…
– Би бол Ноён уулаа хамгаалах хөдөлгөөний гишүүн. Миний гэргий өлсгөлөн зарласан Цэрэннадмид. Биднийг хүчээр цагдаа нар тараасан. Биднийг шөнийн 01 цагаас өглөөний 06 цаг хүртэл байцаасан. Байцаалт бид өгөхгүй ямар нэгэн эрүүгийн гэмт хэрэг хийгээгүй, бид эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа учраас байцаалт өгөх шаардлага байхгүй гэхээр тайлбар авья гэсэн. Би эхнэрийнхээ хамт Eagle телевизэд ярилцлага өгөөгүй. Учир нь энэ телевиз мэдээллийг монтажилж гуйвуулж гаргадаг тул ярилцлага өгөөгүй. Байгаль дэлхийгээрээ оролдсон хүмүүс эцсийн эцэст тэнгэр газраас харж эдгээр нөхөд гэсгээл хүртэнэ гэж би баталгаатай дотроо боддог. Өөрсдөө үхэж үрэгдлээ гэхэд хэдэн үеэр нь хамт гэсгээгдэх нь харамсалтай байна. Тэд мөнгөний төлөө нүдээ ухахаас ч буцахгүй болсон байна. Ач зээ үр хүүхдээ бодохгүй цаашид гадаадад гараад зугатах төлөвлөсөн хүмүүс шүү. Аль хэдийнээ хөрөнгө мөнгөө гадна төвлөрүүлээд эхнэр хүүхдээ тэнд суурьшуулсан. Эд эрлийз хурлийз нөхдүүд хүмүүс байдаг, удам судрыг нь судалахад. Цэвэр Монгол хүмүүс. Чингисийн цэвэр цустай хүмүүс хэзээ ч уул ус газар шороог ухаж хөндөнө гэж байхгүй. Монгол алтыг ухсанаар Монгол баяжиж байсан түүх байхгүй. Одоо Оюутолгойг хар, монголчууд баяжвал баяжихаар болсон, хүртвэл хүртэхээр болсон. Гэтэл эцэст нь төрийн лообий яав, өчнөөн өрөнд баригдав. УИХ-ын Байнгын хороон дээр Сентерра Гоулдаас асуусан. Танай хөрөнгө мөнгийг хаанаас гаргах гэж байна гэхэд компаний нууц гээд хариулаагүй. Өчнөөн тэр бум долларын хөрөнгийг Хятадын компаниас зээлж авна гэсэн үг. Манай улс гадаадын компаний өрөнд барьцаа болж очих гэж байна.
– Ярилцлага өгсөнд баярлалаа
Эх сурвалж: Natsag Dulamsuren