Гурвалжин будааг агшаадаггүй

17122059-9ace-4272-84d6-3c487dfd3c6fГурвалжин будаа буюу бидний заримын хэлдгээр бор будаанд маш олон витамин, эрдэс бодис агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг шидтэй.

 Дээр нь цагаан будааг бодоход бага  калоритай гэхчилэн ашигтай тал ихтэй.

Гурвалжин будаа зэрэг бүхэл үрийн будааг цагаан будаа болгохын тулд доторхи витаминуудынх нь 80 хувийг, фосфор төмөр зэргийн 50 хувийг үгүй хийдэг байна.

Гурвалжин будаа нь цусны сахарын хэмжээг тэнцвэржүүлж, биеийн жинг тэнцвэртэй барих буюу бууруулдаг.

Харин будааг хэрхэн болгож хоолондоо хэрэглэх вэ?

Бор будааг агшаахад зажлуургүй,амтгүй болдгийн дээр доторх витамин, эрдэс бодис нь устдаг.

Тиймээс агшаахын оронд угааж цэвэрлэн , буцалсан халуун ус хийн 20-30 минут дэвтээж хэрэглэнэ.

Дэвтээсний дараа будаа хоёр дахин өсдөг байна.

Дэвтээсний дараа шууд хэрэглэнэ.

эх сурвалж: emch.mn

Санал болгох мэдээ

ДЭМБ-аас зөвлөж буй дархлаа дэмжих хүнснүүд

Цар тахлын үед сэтгэл тайван байх, унтаж амрах, шим тэжээлтэй хүнс хэрэглэснээр дархлаа дэмжигдэж, халдварын …