Тэртээ 1963 оны тавдугаар сарын 15-ны өдөр П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар ажлын гараагаа эхлэж байсан Дуурь, бүжгийн эрдмийн театр /ДБЭТ/-ын хамт олон энэ жил 50 жилийн ойн арга хэмжээгээ тавдугаар сарын 14-нд буюу өнөөдөр 10.00 цагт “Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурлаар эхэллээ.
Тус хурлаар эрдмийн статустай сонгодог урлагийн театрын хүчин зүйлүүд болох дуурь, балет, хөгжмийн онцлог, сонгодог урлагийн менежмент, марктенгийн үйл ажиллагааны хөгжлийн үе, шат, түүний түвшин, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцсэн юм.
Мөн өнөөдөр 14.00 цагт ДБЭТ-ын шилдэг уран бүтээлчдийн “Улаан хивсний ёслол” болж, “Уран бүтээлийн түүхэн үзэсгэлэн”-гийн нээлт, “Гэгээн оргил өөд” түүхэн баримтат киноны нээлтийг хийлээ.
Харин тавдугаар сарын 15-нд уламжлал ёсоор П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар 50 жилийн ойн нээлтээ хийх бөгөөд, 16-19-ний өдрүүдэд дэлхийн сонгодог болон Монголын шилдэг бүтээлүүдээс үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Мөн ДБЭТ-ын шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн дуурь, балет гэсэн хоёр хэсэг бүхий “Гала” тоглолтоо толилуулах аж.
Д.Эни Ugluu.mn