Амиа хорлолтоороо дэлхийд “тэргүүлэгч – 10” орон

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дэлхий дээр 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэдэг гэсэн тооцоо гарчээ. Гайхмаар нь хөгжлийн хувьд дээгүүрт ордог, амьдрах орчин сайтай улс орнууд хүртэл хамгийн их амиа хорлолттой орнуудын жагсаалтанд багтсан байна.

Судалгаанаас үзэхэд эрчүүдийн амиа хорлолт эмэгтэйчүүдийнхээс гурав дахин их байгаа юм. Ийнхүү өөрийгөө егүүтгэхийн шалтгаан нь сэтгэл гутрал, стресс, ядуурал зэргээс үүдэлтэй бөгөөд хохирогчид хоолойгоо боомилох, эм уух, судсаа ханах аргыг ихэвчлэн хэрэглэсэн байдаг аж.

Ингээд энэ жилийн хувьд энэ үзүүлэлтээрээ дэлхийд толгой цохиж байгаа арван орныг танилцуулъя. Ирэх жилүүдэд энэ үзүүлэлт буураасай хэмээн найдъя.

Бурунди

  • Руанда, Танзанитай хиллэдэг далайд гарцгүй Бурунди нь өлсгөлөнд нэрвэгдсэн цөөнгүй орны нэг юм. 10 сая гаруй хүн амтай Бурундигийн 100.000 хүн тутмын 23.1 нь амиа егүүтгэдэг гэнэ.

Казахстан

  • Казахстанд өсвөр насны хүүхдүүдийн амиа егүүтгэлтийн төвшин өндөр байдаг. Нийгмийн нэн тулгамдсан энэ асуудал эртнээс оршсоор ирсэн ба 100.000 хүн тутамд 23.8 нь амиа егүүтгэдэг байна.

Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани

  • Танзанид таван жилийн дотор 3420 гаруй хүн амиа егүүтгэсний 70% нь эрэгтэйчүүд байжээ. Энэ жилийн хувьд 100.000 хүн тутмын 24.9 нь амиа егүүтгэж байгааг тогтоожээ.

Мозамбик

  • Өмнөд Африкийн өвөрмөц уламжлал, заншлаараа онцгойрдог орны нэг Мозамбикт амиа егүүтгэлтийн төвшин өндөр байдаг. Энэ нь 100.000 хүн тутамд 27.4 байдаг.

Суринам

  • Суринам нь Бразил, Гайана зэрэг оронтой хил залгаа оршдог орон билээ. 600.000 орчим хүн амтай энэ орны 100.000 хүн тутмын 27.8 нь амиа егүүтгэдэг гэнэ.

Литва

  • ДЭМБ-ын судалгаагаар 100.000 хүн тутмын 34 нь амиа егүүтгэдэг байсан нь харьцангуй буурчээ. Жилд дунджаар 1500 хүн энд өөрийгөө хөнөөдөг. Одоогоор 100.000 хүн тутамд 28.2 нь амиа егүүтгэдэг.

Шри Ланк

  • Жил бүр Шри Ланкт 4000 гаруй хүн амиа егүүтгэдэг гэсэн судалгаа бий. Ихэвчлэн нийгмийн стресс, бухимдлаас үүдэлтэй байдаг ба 100.000 хүн тутамд 28.8 нь амиа егүүтгэж нас бардаг.

Өмнөд Солонгос

  • Өмнөд Солонгост эрэгтэйчүүд нь илүү амиа егүүтгэдэг бөгөөд амиа егүүтгэлтийн төвшнөөрөө дэлхийд зургаадугаарт байсан бол гуравдугаарт оржээ. Энд 100.000 хүн тутамд 28.9 нь амиа егүүтгэдэг.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос

  • Умард Солонгосоос золоор мултарсан иргэд нь эх орноо там гэж үздэг. Тоталитар дэглэмийг чандлан сахидаг оронд 100.000 хүн тутмын 38.5 нь амиа егүүтгэдэг аж.

Гайана

  • Өмнөд Америкт оршдог Карибын тэнгисийн цөөхөн орны нэг Гайанад 100.000 хүн тутмын 44.2 нь амиа егүүтгэдэг.

эх сурвалж: everyday.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …