“Оюутан цэрэг” хөтөлбөр хоёрдугаар ээлжийн нээлтээ хийлээ

11051232_1426238821003972_1031990021_nНийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа гуравдугаар сарын 3-нд “Оюутан-Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” захирамж гаргасан. Уг захирамжаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2015 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон байна.

11072309_1426238847670636_1488242066_n“Оюутан цэрэг” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхлан санаачилж байсан бөгөөд өнгөрсөн жилүүдэд тун амжилттай хэрэгжсэн билээ. “Оюутан цэрэг” хөтөлбөр анх 2014 оны 3-р сарын 17-ны өдөр нээлтээ хийж, 42 улсын болон хувийн их дээд сургуулиудын 418 оюутан тус хөтөлбөрт хамрагдаж байсан. Тэгвэл өнөөдөр эл хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн 2015 оны нээлтийн үйл ажиллагаа МҮИС-д болж өндөрлөлөө. Тус нээлтийн арга хэмжээг НЗДТ-ийн газар, Монголын оюутны холбоотой хамтран зохион байгууллаа.

Энэ оны хувьд 1000 оюутан цэргийг бэлтгэх зорилготой байгаа бөгөөд их, дээд сургуулийн 1-р курсын 18-25 насны эрэгтэй оюутнууд, 2-р курсын 18 настай эрэгтэй оюутнуудыг 2015 оны 3-р сарын 9-ны өдрөөс сургуулийн сургалтын албан дээр бүртгэж эхлээд байна.

11051108_1426238961003958_1128853135_n

Ш.Ганчимэг

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх …