Хүүхэд тань унтаж өгөхгүй байна уу? Хийх ажил их байдаг гэтэл хүүхэд тань уйлаад эсвэл унтахгүй байна уу? Энэ зөвлөгөө танд тусална хүүхдээ тайвшируулж хурдан унтуулах арга:
– Хүүхэд ээжийгээ тэвэрч байхад сайн унтдагийн шалтгаан нь бага зэрэг жинг аюулгүй хэмээн мэдэрдэгт байдаг. Тиймээс хүүхдээ унтуулахдаа бага зэргийн хүнд хөнжил хэрэглэвэл хүүхэд байн байн сэрэхгүй, бат бөх унтдаг.
– Лаванда (Lavender) цэцгийн үнэр ямар ч хүнийг тайвшруулж, унтаж амрахад тусалдаг. Зөвхөн хүүхэд ч гэлтгүй танай гэр бүлийн хэн нэгэн гишүүн унтаж амарч чадахгүй байгаа бол лавандагийн үнэртэй тос, лааг хэрэглээрэй.
– Унтлагын өрөөний хөшиг хэзээ ч гэрэл нэвтэрдэг байж болохгүй. Нимгэн цагаан болон гэрэл огт нэвтрүүлэхгүй хоёр давхар хөшиг аваад оройн цагаан битүү харанхуй болгох нь хүүхдийг олон дахин сэрэхгүй байхад маш их тустай.
– Хүүхдээ анх төрсөн цагаас эхлээд нэг тогтсон дэглэмээр унтуулж сургах нь тун үр дүнтэй. Унтахын өмнө усанд оруулаад, тос түрхээд, иллэг хийсний дараа, ном уншиж өг. Үүний дараа зөөлөн бүүвэйлээд унтуулаад сургачихвал маш сайн. Хүүхдийг төрсөн цагаас эхлээд ном уншуулаад дэглэм болгочихвол хожмоо тун хэрэгтэй шүү, ээжүүдээ.
– Ядарсан л бол шууд унтуулж байх хэрэгтэй. Хүүхдийн унтах цагийг хойшлуулаад байвал буруу цагт унтах дэглэмд дасчихдаг.
– Хамгийн сонирхолтой нь хүүхдийнхээ нүд рүү хараад байвал нойр нь маш хурдан сэргэдэг юм шүү. Тиймээс унтуулах гэж байгаа бол нүд рүү нь бүү хараарай.
– Унтуулахын өмнө аль болох чимээгүй, харанхуй орчин бэлдэж байгаарай.
– Унтах, сэрэх цагийг аль болох тодорхой байлга. Өглөө 8 цагт сэрж, орой 10 цагт унтсан байх гэх мэт.
– Унтах цагаас өмнө чихэрлэг зүйл өгвөл хүүхдийн нойр сэргэдэг гэдгийг санаарай.