Спортоор хичээллэх нь зөвхөн бие цогцсоо төдийгүй тархины ажиллагаагаа хэвийн байлгахад тустайг Британийн эрдэмтэд нотолжээ. Биедээ эрчимтэй ачаалал өгөх нь хүний сэтгэл санаанд, тэрчлэн сэтгэн бодох чадвар буюу IQ-д эерэгээр нөлөөлдөг байна. Манчестерийн их сургуулийн эрдэмтэд биеийн тамирын зааланд бэлтгэл хийж дуусгасан болон дасгал хөдөлгөөн хийх дургүй хүмүүс дээр ажиглалт хийжээ.Томографийн аппаратын тусламжтайгаар ажиглалт явуулснаар эхний бүлэг хүмүүсийн шийдвэр гаргах, дүн шинжилгээ хийх үйлдлийг хариуцсан тархины хэсгийн мэдрэлийн эсүүдийн тоо нэмэгдсэн болохыг тогтоосон байна. Эрдэмтэд дараа нь сэтгэн бодох чадварын тест авахад спортоор хичээллэх дуртай хүмүүс илүү өндөр үнэлгээ авчээ.
Тиймээс спортоор хичээллэж эрүүл идэвхтэй амьдарцгаая хүмүүс ээ.
Тиймээс спортоор хичээллэж эрүүл идэвхтэй амьдарцгаая хүмүүс ээ.