“Никитон” хамтлагийн нэг сая төгрөгийн тасалбар дуусжээ

32_8d62f51a71fd370b7d997a625c2c0cad03d9a8d8“Никитон” хамтлаг цэрэг эрсийн баяраар буюу өнөөдөр “Үүлэн үст” тоглолтоо хийнэ. Тоглолт өнөө орой 20.00 цагаас болох ба тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “On”n Off production” ажиллаж байна.

     “Никитон” хамтлаг хамгийн сүүлд 2012 оны гуравдугаар сард тайлан тоглолтоо тавьж байсныг үзэгчид санаж байгаа байх.

     Ийн гурван жилийн дараа шинэ болон хуучны супер дуунуудаа хүргэх гэж байгаа “Никитон”-ы тоглолт “Crocus” Event Hall-д  болно.  Мөн дашрамд дурьдахад тоглолтын тасалбар 100 мянга болон 1 сая төгрөг гэсэн хоёр төрлийн үнийн сонголттойгоор худалдаанд гарсан хэдийч өчигдрийн байдлаар нэг сая төгрөгний тасалбар нь дууссан байна.

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …