“Аав” уран сайхны кино бүтсэн түүх

10995917_448365558647743_8362914430417423434_n7146222372015022412214396596322015-03-18-12-55[www.urlag.mn]Драмын урлагийн нүүр царай болсон чадварлаг уран бүтээлч МУСТА Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл нээлтээ хийн үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн. Тус киноны дүрүүдэд СТА Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Л.Эрдэнэ-Очир, Г.Алтангэрэл Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий нарын уран бүтээлчид тоглосон байна.

   “Аав” кинонд охиныхоо жаргал зовлонг хуваалцаж яваа эцэг хүн уужуу ухаан, тэнүүн хайраараа амьдралыг хэрхэн туулж байгаа тухай өгүүлдэг аж. Уран бүтээлчдийн тэр бүр хөндөөд байдаггүй энэхүү бүтээлээр тэд эцэг эхийн хайр, хүн хүнээ хайрлах нь ямар үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулж чадаж байгаа юм. Ингээд танд тус кино хэрхэн бүтсэн тухай үзүүлье.


Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …