Морин хуурын чуулгын тоглолт маргааш эгшиглэнэ

_MG_8786Улсын филармонийн хэрэгжүүлж буй “Монгол уран бүтээл” төслийн хүрээнд тоглогдох “Морин хуурын чуулга”-ын “Ардын хөгжимд зориулсан концертууд” тоглолт маргааш буюу 2015 оны 03- р сарын 19- нд 19.00 цагт Улсын филармонийн концертийн танхимд ганцхан удаа тоглогдох гэж байна.    
Тоглолтонд урилгаар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров оролцож концертийн бүтээлүүдийг тайлбартайгаар үзэгчдийн хүртээл болгох ба Морин хуурын чуулгын уран бүтээлчид Удирдаач Д.Түвшинсайхны удирдлагаар дор дурьдсан бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох юм.
_MG_8900Төрийн хошой шагналт, Ардын Жүжигчин Н.Жанцанноров
“Ёочин хөгжимд зориулсан концерт” Гоцлооч: О.Туул                
“Хэрлэн барсын дууль” морин хуурын концерт Гоцлооч: СТА, Н. Жигжиддорж
Төрийн шагналт Ц. Нацагдорж      
 “Эвэр бүрээд зориулсан концерт”   Гоцлооч: Ч. Мөнхжин
Төрийн шагналт З. Хангал
“Морин хуур хөгжимд зориулсан концерт”
Гоцлооч: СТА, Р. Амарбаяр
Төрийн соёрхолт Б. Мөнхболд
“Ятга хөгжимд зориулсан концерт”                                                                                                
Гоцлооч: Э. Оюунтуяа
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 99925074 утсаар холбогдон авах боломжтой.
Улсын Филармонийн “МОНГОЛ УРАН БҮТЭЭЛ” төсөл үргэлжилсээр….
_MG_8967
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …