“Залуу Хүн ” цуврал лекц МҮОНТ-ийн контент болно

1395990_844815025581355_9192407638237662930_nМонголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийн 2015 оны хаврын цуврал лекц албан ёсоор МҮОНТ-ийн контент болно. Тус лекц нь 7 дахь жилдээ салбар  бүрийн амжилтаараа манлайлагч  залуусыг урьж оролцуулан оюутан залуус, ажилтан  албан хаагч  гээд  сонирхсон  хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй  зохион байгуулагддагаараа онцлогтой. Орчин үеийн  залуус  өөрийнхөө оюунд хөрөнгө  оруулж,  мэдлэгийн  цар хүрээгээ тэлэх хүсэл сонирхолтой болсон  өнөө  цаг үед залуу хүн бүрийн заавал сонсох ёстой лекцүүдийн тоонд зүй ёсоор багтаж байгаа юм. Энэ ч утгаараа оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэн, олон залуус  хамрагдаж оюуны цараагаа тэлсээр байна. Өмнө нь тус лекц МЗХ-ны “Залуус” танхимаас залуустаа хүрдэг байсан бол одоо харин тус лекцийн дугаар бүр та бүхэнд нэвтрүүлэг болон хүрэхээр болоод байна. Ингэснээр Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч, сурч боловсорч байгаа залуу хүн бүр  цэнхэр дэлгэцээрээ тус лекцийг шимтэн сонсох боломж бүрдэж байна. “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын анхны зочноор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл залуусын санал асуулгаар уригдан дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар залуустайгаа ярилцсан. Тэгвэл  хоёр дахь зочноор 2014 оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорч, Азийн 20 орчим орны шилдэг найман сагсчны нэгээр шалгараад буй олон улсын хэмжээний мастер, Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир “Боломж бүрээ ашигла” сэдвийн хүрээнд залуустаа  нээлттэй ярилцсан юм. Харин нөгөөдөр буюу баасан гарагт манай улсын ууган үйлдвэрүүдийн нэг “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга та бүхэнд маш сонирхолтой мэдээлэл өгч, мэдлэгийг тань тэлэх болно.Баасан гарагийн 17 цаг 37 минутад МЗХ-ны “Залуус” танхимдаа хүрэлцэн ирээрэй залуусаа.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …