Монголд анх удаа Майкл Жексоны хүндэтгэлийн тоглолт болно

images (1) Хөгжмийн ертөнцийн домог болсон Майкл Жексоны гэгээн дурсгалыг хүндэтгэх “Forever” тоглолтыг “Гэр” агентлаг энэ сарын 29-нд СТӨ-нд зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолт нь дуучны дурсгалыг хүндэтгэн Монголд зохион байгуулж буй томоохон хэмжээний анхны үйл ажиллагаа юм.

Тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга, ЦДБЭЧ-ын найрал дуучин, гитарчин Өөжгий буюу  Д.Өлзий-Орших, хийлч Г.Дэлгэрцэцэг, морин хуурч Д.Шинэцог-Гени оролцох бөгөөд хөгжмийн найруулгыг Б.Анар гүйцэтгэжээ. Уран бүтээлчид Майкл Жексоны дуунуудын аяыг хөгжимдөн тоглох юм байна.

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …