Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар санаачилгат төслийг хэрэгжүүлнэ

1f343d4239dcac48a5c891ef811326cdМонголын Залуучуудын Холбоо, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, Залуу дугуйчин клуб, Найс байк клуб, Cannondale, Attila, Trek дугуйн дэлгүүр болон бусад байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Унадаг дугуйн зогсоолтой Улаанбаатар” санаачлагат төслийг хэрэгжүүлэхээр болжээ. МЗХ-оос дөрөвдүгээр сарыг “Бүтээх” сар болгон зарласан  бөгөөд энэхүү сарын нэг томоохон ажил нь уг төсөл юм. “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжсэнээр сүүлийн  хоёр жилийн хугацаанд дугуйн хэрэглээг 7 дахин нэмэгдүүлсэн тоо баримт бий. Иймд дугуйчдад хамгийн их хэрэгцээтэй байгаа дугуйн зогсоолыг нийслэлд үйл ажиллагаа явуулж их, дээд сургууль, төр хувийн хэвшлийн бүхий л байгууллагууд нэвтрүүлбэл, дугуй унах иргэдийн тоо нэмэгдэж, нийслэл хотын асуудал болоод байгаа замын түгжрэлийг бууруулах нэг том шийдэл болж өгөх юм.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …